UBLife Logo
Спорт

УБ Их Дуулга: ОХУ-ын хүчирхэг шигшээ баг Монголд ирлээ

УБ Их Дуулга: ОХУ-ын хүчирхэг шигшээ баг Монголд ирлээ

Энэ сарын 19-21-ны өдрүүдэд “AIC STEPPE ARENA”-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдох “Улаанбаатар их дуулга” тэмцээн нь “Лос Анжелес 2028” зуны олимпын наадмын оноо олгох анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой. Тэмцээнд 59 орны 466 жүдоч оролцох юм. Багуудаас хамгийн түрүүнд ОХУ-ын баг Улаанбаатарт ирж, бэлтгэлдээ гараад байна.

Оросын багийн Тимур Арбузов, Матвей Каниковский, Арман Адамян, Инал Тасоев нар дэлхийн аварга болж байсан бол Данил Лаврентьев 2025 оны Европын аварга, Мадина Таймазова 2020 оны олимпын хүрэл медальт, ДАШТ-ий хүрэл медальтай билээ.

ОХУ-ын Шигшээ баг

Эрэгтэй

60 кг. Ачыты Домбуу, Дмитрий Котельников.

66 кг. Мурад Чопанов, Рамазан Абдулаев.

73 кг. Данил Лаврентьев, Карен Галстян.

81 кг. Тимур Арбузов.

90 кг. Егор Андони, Мансур Лорсанов.

100 кг. Арман Адамян, Идар Бифов

+ 100 кг. Инал Тасоев, Валерий Ендовицкий.

Эмэгтэй

48 кг. Сабина Гилязова, Марина Воробьёва.

52 кг. Лилия Нугаева.

57 кг. Ирина Зуева, Наталья Ёлкина.

63 кг. Ксения Галицкая, Дали Лилуашвили.

70 кг. Мадина Таймазова.

78 кг. Александра Рябченко.

+ 78 кг. Элис Старцева, Мария Иванова.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...