Даваа гарагт Хойд Ирландад нэгэн судан дүрвэгч нутгийн иргэнд халдаж, нүүр, хүзүүнд нь хутгалсан хэрэг гарсан билээ. Үүний дараа Хойд Ирландын Белфаст болон Шотландад цагаачдыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал гарлаа. Жагсаал үймээн болон хувирч, жагсагчид машин, байшин барилга шатааж, цагдаа нартай мөргөлдсөн байна. Нэг өдрийн дотор 62 түймэр гарчээ.

Хэрэгтэн болох 30 настай Хади Алодид 2023 онд Ирландаас Хойд Ирландад ирсэн. Урьд нь Францад амьдарч байсан. Белфаст хотод ирээд улс төрийн орогнол хүсэж, 2028 он хүртэл оршин суух зөвшөөрөл аваад байжээ.
Ирландын холимог тулаанч Конор Макгрегор энэ хэргийн дараа “Гуравдагч орны дүрвэгчдийг хүлээн авахаа бүрэн зогсоох хэрэгтэй. Дахин тэднийг оруулж болохгүй. Буурай орны иргэдэд туслах юм бол нутагт нь очиж, тусалж байя. Бурхан минь, манай арлын төлөө залбираач” гэж бичжээ.
