UBLife Logo
Newsfeed

Z үеийнхний шинэ “царай” Pout Face

Z үеийнхний шинэ “царай” Pout Face

Зүүмэр үеийнхний шинэ тренд Pout Face гэж юу вэ? Юуны өмнө хэлэхэд миллениалуудын хичээж инээсэн Bitch Face, хиймэл 'нугасан уруул' Duck Face-ын үе дуусжээ.  Харин одоо гэрэл зураг авхуулахдаа зүүмерүүд Pout Face (Үл тоомсорлосон цорвойлт, Тоомжиргүй цорвойсон царай) царайг гаргадаг болсон.

Хлоя Черри

Pout Face нь гэрэл зураг авхуулахдаа дээд уруулаа үл ялиг өргөж, доод уруулаа дотогш үл мэдэг хавчих хэлбэр. Нүдэндээ ямар ч хуурамч инээмсэглэлгүй, урам зориггүй, "Би огт тоохгүй байна", "Алив зургаа хурдан ав" гэсэн шиг үл тоомсорлосон, нууцлаг, хүйтэн хөндий байх төрхийг хэлдэг. Энд уруул цорвойх нь чухал биш хамгийн гол нь харц. Энэ ертөнцөөс тасарсан, эсвэл залхсан мэт харц. Z үеийнхний сэтгэл зүйд яг л тохирсон.

Жүжигчин Лили-Роуз Депп үүсгэн байгуулагч гэж тооцогддог. Жонни Деппийн охин хамгийн анх ядарснаа илэрхийлсэн, юуг ч тоохгүй, хайнга байгаа мэт зураг авхуулж, нэрийн хуудсаа болгосон билээ. Удалгүй загвар өмсөгчид, фешен-инфлюенсер, тиктокчид түүнийг дуурайж эхэлсэн юм.  

Лили-Роуз Депп
Лили-Роуз Депп
Сабрина Карпентер
Синди Кимберли
Хофманнита

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...