Өчигдөр шөнө болсон Франц, Сенегалын тоглолтод Францын довтлогч Килиан Мбаппе хоёр гоол өрсөлдөгчийнхөө хаалганд оруулж, ДАШТ-ий мэргэн буудагчдын эхний гуравт орж ирлээ. Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд нийт 964 тоглолтод 2720 гоол орсон байдаг.
Ингээд ДАШТ-д арваас илүү гоол оруулсан хөлбөмбөгчдийг танилцуулж байна. Тэд хэд тоглож, энэ амжилтад хүрсэн бэ?

Мирослав Клозе (Герман): 16 гоол, 24 тоглолт.
Лионель Месси (Аргентин): 16 гоол, 27 тоглолт.
Роналдо (Бразил): 15 гоол, 19 тоглолт.
Килиан Мбаппе (Франц): 14 гоол, 15 тоглолт.
Герд Мюллер (Герман): 14 гоол, 13 тоглолт.
Жюст Фонтен (Франц): 13 гоол, 6 тоглолт.
Пеле (Бразил): 12 гоол, 14 тоглолт.
Юрген Клинсманн (Герман): 11 гоол, 17 тоглолт.
Шандор Кочиш (Унгар): 11 гоол, 5 тоглолт.
Германы Мирослав Клозе дөрвөн ДАШТ-д оролцсон. 2002, 2006 оны тэмцээнд тэр тус бүр 5, 2010 онд 4, 2014 онд хоёр гоол хийжээ. Энэ ДАШТ-д түүнийг гүйцэх боломжтой тоглогч бол Килиан Мбаппе, Лионель Месси байгаа.

ДАШТ тус бүрийн Мэргэн буучид
1930. Гильермо Стабиле (Аргентин) – 8 гоол
1934. Олдржих Неедлы (Чехословак) – 5
1938. Леонидас (Бразил) – 7
1950. Адемир (Бразил) – 8
1954. Шандор Кочиш (Унгар) – 11
1958. Жюст Фонтен (Франц) – 13
1962. Гарринча, Вава (Бразил), Леонель Санчес (Чили), Флориан Альберт (Унгар), Валентин Иванов (ЗХУ), Дражан Еркович (Югослав) – бүгд 4
1966. Эйсебио (Португал) – 9
1970. Герд Мюллер (Герман) – 10
1974 год. Гжегож Лято (Польш) – 7
1978. Марио Кемпес (Аргентин) – 6
1982. Паоло Росси (Итали) – 6
1986. Гари Линекер (Англи) – 6
1990. Сальваторе Скиллачи (Итали) – 6
1994. Христо Стоичков (Болгар), Олег Саленко (Орос) – тус бүр 6
1998. Давор Шукер (Хорват) – 6
2002. Роналдо (Бразил) – 8
2006. Мирослав Клозе (Герман) – 5
2010. Томас Мюллер (Герман), Давид Вилья (Испани), Уэсли Снейдер (Голланд), Диего Форлан (Уругвай) – тус бүр 5
2014. Хамес Родригес (Колумби) – 6
2018. Харри Кейн (Англи) – 6
2022. Килиан Мбаппе (Франц) – 8
