АНУ-ын Сан-Диегод поп соёлын хамгийн том “Comic-Con 2026” наадам болж өнгөрлөө. Наадмаар олон кино, тоглоом нээлтээ хийж, косплей жагсаал болсон. Энэ жилийн наадамд манга, комикс, тоглоом, анимэ, косплей сонирхогч болон том студи, хэвлэлийн газруудын төлөөлөл гээд нийт 130 мянган хүн цугларлаа. Хотын гудамж талбай хэдэн өдрийн турш уран бүтээлийн уулзалт, киноны нээлт, хэвлэлийн хурал, багт наадмын талбар болсон юм.

Наадмын гол талбай нь “San Diego Convention Center” байсан ч ойрын гудамж дүүргүүд, далайн эрэг ч тэр чигээрээ наадмаар амьсгалсан гэхэд болно.

“Comic-Con” наадамд сонирхогчдоос гадна найруулагч, продюсер, уран зураач, зохиолч, тоглоом зохион бүтээгчид хүрэлцэн ирсэн байлаа.

“Hall H” танхимд том студи, продакшнууд шинэ төслөө танилцуулж, ирсэн үзэгчид бүтээлийг нь хамгийн түрүүнд үзэж байлаа.

Marvel Studios, Warner Bros., Lucasfilm, Sony Pictures зэрэг томчууд ээлж дараалан танилцуулга хийсээр.

Комикс, кино, тоглоом, хүүхэлдэйн киноны сэдэвтэй маш олон уулзалт яриа болсон.

Киноны зураг авалтын хөшигний ар дахь үйл явцыг үзэгчдэд чөлөөтэй харуулж байлаа.

“Comic-Con” наадмын үзэсгэлэнгийн танхимд том студи, хэвлэлийн газрууд шинэ бүтээлээ толилуулсан.

Marvel, Hasbro, Topps, Wizards of the Coast компаниуд тусгай талбарт зочдоо хүлээн авч байв.

Зөвхөн энд ирж байж л авч чаддаг дурсгалын зүйлс гэж бий.

Мэдээж косплей бол наадмын гол үзүүлбэр.

Косплей уралдаан, уулзалт, гэрэл зураг гээд олон зүйл хүлээж байлаа. Наадмын зочид ч хурц өнгийн гоёлтой байсан нь ойлгомжтой.

“Artist Alley” хэсэгт чөлөөт уран бүтээлчид цугларсан.

Далайн эргийн талбайд ч арга хэмжээ, шоу болсон.

Нээлттэй талбайд болсон арга хэмжээнүүд бүгд үнэгүй байв.

Наадмаар маш олон компани, уран бүтээлчид ажил хэргийн гэрээ байгуулсан.

Дараагийн наадмыг хүлээсээр бүгд гэрийн цуг буцсан билээ.
