UBLife Logo
Дэлхий

Фото: Олон хүүхэдтэй ээж “Дэлхийн мисс” болжээ

Фото: Олон хүүхэдтэй ээж “Дэлхийн мисс” болжээ

Малайзын нийслэл Куала-Лумпур хотод олон улсын "Mrs. Earth 2026” тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд зөвхөн нөхөртэй эсвэл гэрлэж байсан бүсгүйчүүд оролцдог. Тэмцээний зорилго нь зөвхөн гадаад гоо үзэсгэлэнгээс гадна гэр бүлийн үнэт зүйл, эх хүний үүрэг болон байгаль орчныг хамгаалах нийгмийн идэвхийг чухалчилдаг байна.

Энэ жилийн миссээр ОХУ-ын 39 настай Людмила Секрий шалгарлаа. Тэрээр 40 орны гоо бүсгүйчүүдийг өрсөлдөн, ялсан бөгөөд 4 хүүхэдтэй. Барилгын компанийн захирал ажилтай. 2026 оноос моделийн салбарт орсон.

“Би ээж болгонд өөрийгөө хайрла, өөртөө итгэлтэй бай, мөрөөдлөө хэзээ ч бүү март гэж хэлмээр байна” Секрий

Гэр бүлийн хамт

Секрий гэрлээд 13 жил болсон. Хүүхдүүд нь 13 настай София, 11 настай Никита, 9 настай Кирилл, 5 настай Ангелина.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...