“Spider-Man: Brand New Day” киноны ялгуусан амжилт үргэлжилсээр. Дэлхийн зах зээлд олсон орлогоороо тус кино түүхэнд 4-т бичигдэж, тун удахгүй “Avatar: The Way of Water”-ийг ардаа орхих шинжтэй. Энэ жилийн долоодугаар сарын 31-нд нээлтээ хийснээс хойш “Spider-Man: Brand New Day” дэлхий даяар 2,332 тэрбум ам.долларын орлого олж, найруулагч Жеймс Кэмероны 1997 оны “Титаник”-ийн 2,264 ам.долларыг, Хятадын “Ne Zha 2” киноны 2.270 тэрбумыг даван гарлаа. Хүн төрөлхтний түүхэнд ердөө 8 кино хоёр тэрбумын босгыг даван гарсан юм.
Түүхэнд хамгийн их орлоготой кино
1. Avatar (2009) - $2.923 тэрбум
2. Avengers: Endgame (2019) - $2.797 тэрбум
3. Avatar: The Way of Water (2022) - $2.334 тэрбум
4. Spider-Man: Brand New Day (2026) - $2.332 тэрбум
5. Ne Zha 2 (2025) - $2.270 тэрбум
6. Titanic (1997) - $2.264 тэрбум
7. Star Wars: The Force Awakens (2015) - $2.071 тэрбум
8. Avengers: Infinity War (2018) - $2.052 тэрбум
