UBLife Logo
Спорт

“АЙЧИ–НАГОЯ 2026” Азийн ХХ наадамд манай 303 тамирчин оролцоно

“АЙЧИ–НАГОЯ 2026” Азийн ХХ наадамд манай 303 тамирчин оролцоно

АОЗ-ийн ивээл дор зохион байгуулагдах шар тивийн олимп “Айчи Нагоя 2026” Азийн ХХ наадам эхлэхэд 19 хоног үлдээд буй энэ өдөр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Айчи–Нагоя 2026” Азийн наадамд оролцох Монголын баг тамирчдын төлөөллийг Олимпик хауст хүлээн авч уулзан, тус наадамд өмсөх нэгдсэн хувцас хэрэглэлийг албан ёсоор гардууллаа.

Одоогийн байдлаар Монголын баг “Айчи–Нагоя 2026” Азийн наадамд спортын 31 төрөлд нийт 303 тамирчин оролцуулахаар мэдүүлгээ Азийн наадмын Зохион байгуулах хороонд хүргүүлээд байна.

Монголын баг өмнөх “Ханжоу 2022” Азийн наадамд спортын 34 төрөлд 400 гаруй тамирчин оролцуулж, 2 алт, 5 мөнгө, 13 хүрэл медаль хүртэн багийн дүнгээр 22 дугаар байрт шалгарсан амжилт үзүүлсэн бөгөөд “Айчи–Нагояа 2026” Азийн наадамд Монголын тамирчид энэхүү амжилтаа ахиулах зорилготойгоор бэлтгэлээ хангаж байна.

Сонирхуулахад: АОЗ, Зохион байгуулах хорооноос мэдээлснээр “Айчи–Нагоя 2026” наадамд урьдчилсан байдлаар АОЗ-ийн гишүүн 45 ҮОХ-ны баг тамирчид 43 спортын 71 зай төрөлд нийт 11,003 тамирчин, 6,264 дасгалжуулагч, албаны төлөөлөгч, 3,609 хэвлэл мэдээллийн ажилтан бүртгүүлсэн нь Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон оролцогчтой наадам болох төлөвтэй байгааг харуулж байна.

Оролцогчдын тоогоор Япон улс 939 тамирчинтайгаар тэргүүлж байгаа бол БНХАУ 815, БНСУ 792 тамирчин бүртгүүлээд байна.

Түүнчлэн нийт тамирчдын 42.4 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь Азийн наадмын түүхэнд жендэрийн тэгш байдлыг хамгийн өндөр түвшинд хангасан наадмуудын нэг болж байгаагаараа онцлог юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...