UBLife Logo
Дэлхий

ОХУ-ыг бензингүй “болгосон” Зеленский энэ удаад агаарын замыг нь хаана

ОХУ-ыг бензингүй “болгосон” Зеленский энэ удаад агаарын замыг нь хаана

Украины дайн эхлээд 4 жил өнгөрлөө. Дайн дуусах шинж тэмдэг гарахгүй байсаар байна. Украины Зэвсэгт хүчин энэ жилээс эхлээд нисэгчгүй төхөөрөмж, дроны довтолгоогоо идэвхжүүлж, Оросын нефть боловсруулах үйлдвэрүүдэд байнга цохилт өгсөөр нефть, байгалийн баялаг ихтэй ОХУ-ыг бензин, түлшний хомсдолд оруулж чадсан билээ. Харин энэ удаад иргэнийн агаарын тээврийн салбарыг нь бай болгохоор шийджээ.  

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 1-нд “Өнөөдөр бид Оросын агаарын замыг ашиглаж байгаа бүх нисэх компани, даатгалын компаниудад Оросын тэнгэр бүрэн аюултай бүс болсныг анхааруулж байна. Иргэний тээвэр, зорчигчдын нэг ч онгоцонд бид заналхийлээгүй. Зүгээр л Оросын тэнгэрт маш олон дрон нисэх болно гэдгийг тооцоорой. Оросын Засгийн газар энэ талаар мэдээлэхгүй байгаа ч Оросын агаарын зам хаагдлаа. Энэ замаар нисэхгүй байхыг уриалж байна. Украин улс НҮБ-ын дүрмийн дагуу өөрийгөө хамгаалах эрхээ эдлэх болно” гэж мэдэгдсэн юм. Украин энэ талаар Олон улсын иргэний тээврийн ICAO байгууллагад албан ёсоор мэдэгдсэн байна.

Украин улс үнэхээр ОХУ-ын агаарын замыг хааж чадах уу? Энэ талаар мэргэжилтнүүд ийнхүү тэмдэглэж байна. Агаарын замыг хаахын тулд заавал нисэх онгоц, нисэх буудалд цохилт өгөх шаардлагагүй. Дрон, нисгэгчгүй төхөөрөмж гарч ирсэн тохиолдолд бүх нисэх буудал нислэгээ зогсоодог дүрэмтэй. Агаарт байгаа онгоц ч тухайн бүс нутгаас яаралтай гарч явах ёстой болдог. Иргэний тээврийн онгоц, дрон хоёр нэг бүсэд хол зайтай ч хамт байж болдоггүй. Учир нь үүнээс үүдэн, нисгэгч, диспетчер нарын хооронд үл ойлголцол гардаг байна. Заавал буудаж, довтлох биш хүний алдаанаас болоод осол гарах эрсдэл өндөр болж байгаа юм. Яг ийм шалтгаанаар 2024 оны 12 дугаар сард Грозный хотын тэнгэрт Оросын Агаараас хамгаалах хүчин Азербайжаны “Azerbaijan Airlines” онгоцыг буудаж, ослын буултаар 38 хүн амиа алдаж байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...