Цахим спортын “The MongolZ” баг бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийсээр байна. Энэ жил тус баг Азбаяр "Senzu" Мөнхболд, Аюуш "mzinho" Батболд хоёрыг “BC.Game” багт зараад Анарбилэг "cobrazera" Ууганбаярыг сэлгээнд шилжүүлсэн. Ингээд оронд нь Золбаяр "tikuak" Чимэдцэрэн, Ирээдүй "DarkMeister" Дугарсүрэн нарыг үндсэн багт оруулаад байсан.
Харин өнөөдөр тэд “Бид “FISSURE Playground 3” тэмцээнд bLitz, 910, tikuak, DarkMeister, cobrazera гэсэн бүрэлдэхүүнтэй оролцоно” гэж мэдэгдлээ.

Сobrazera эргэн ирсэн ч Techno сэлгээнд шилжээ. Тус тэмцээн 2026 оны 9 дүгээр сарын 8-наас 13-ны хооронд БНХАУ-ын Сүжоу хотод явагдана. Манай баг эхний тоглолтоо есдүгээр сарын 8-ны өдөр 13:30 цагаас Бразилын "MIBR" багийн эсрэг хийх юм. Шагналын сан: $1,000,000.
