UBLife Logo
Спорт

АНУ-ын сагсчид шөвгийн наймд шалгарсан хоёр дахь баг боллоо

АНУ-ын сагсчид шөвгийн наймд шалгарсан хоёр дахь баг боллоо

Германы нийслэл Берлин хотноо болж буй сагсанбөмбөгийн эмэгтэйчүүдийн 20 дахь удаагийн ДАШТ-ий гурав дахь өдөр "С", "D" хэсгийн хоёрдугаар  тойргийн тоглолтууд явагдлаа.

"С" хэсэгт Австрали энэ өдөр Туркийг 87:71-ээр, Европын хошой аварга Бельги Пуэрто Риког 76:64-өөр тус тус хожин хоёр хоёр хожилтой болсон. Маргааш (09.07) Австрали-Бельги хоорондоо хийх энэ хэсгээс хэн нь нэгээр гарахыг шийдэх нь. Хэсгээс нэгээр гарах нь маш чухал. Учир нь хэсгээсээ нэгээр гарсан дөрвөн баг шууд шөвгийн наймд үлдээд хоёр хоног амрах бол хэсгээсээ хоёр, гурваар гарсан багууд хоорондоо тоглож, хожсон нь шөвгийн найм руу орох журамтай юм.

"С" хэсгээс гурваар Турк-Пуэрто Рикогийн хожсон нь гарч, хожигдсон нь гэртээ харих болохоор бас л ширүүн тоглолт болох нь.

"D" хэсэгт АНУ-ын бүсгүйчүүд Италийг маш хүнд, тэнцүүхэн тоглолтод 55:52-оор хожин, хэсгээсээ нэгээр гарах болов. Тэд шөвгийн наймд "B-2"- "A-3" багуудын хожсонтой учраа таарна.

Харин БНХАУ Чехийг нэмэлт цагт ( OT) 74:70-аар хожин маргааш Италитай хоёроор уу гурваар гарахаа үзэх боллоо.

Харин Чех сүүлчийн тоглолтын үр дүнгээс хамаарахгүй тэмцээнээ дуусгана.

Маргааш болох дөрвөн хэсгийн сүүлчийн тойргийн тоглолтоос өмнө Франц, АНУ шөвгийн наймд шалгараад байна.

Энэ удаагийн тэмцээний анхны том дуулианыг Малигийн сагсчид тарив. Эхний тоглолтдоо Японд тун ойрхон хожигдсон Мали энэ удаа дэлхийн аваргад дээгүүр үзэх багуудын тоонд орж буй, түүхтэй, амжилттай Испанийг 82:73-аар хожиж шуугиуллаа. Африкийн төлөөлөл болсон Малигийн эмэгтэй сагсчид ДАШТ-д гуравдахиа оролцож буй. Өмнө нь ердөө ганцхан удаа хожил ( Сенегалыг ) авч байсан мали бүсгүйчүүд Европын багийг анх удаа хожиж, ДАШТ-ий талбайд хоёр дахь ялалтаа байгуулсан нь энэ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...