UBLife Logo
Спорт

Барилгын салбарын 100 жилийн ойн барилдаанд Б.ГОНЧИГСҮРЭН  түрүүллээ

Барилгын салбарын 100 жилийн ойн барилдаанд Б.ГОНЧИГСҮРЭН  түрүүллээ

Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээ,"Хилчин" спорт хороо, Ажнай корпорацийн бөх, Улсын начин Батхуягийн Гончигсүрэн түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат,  "Аврагч" спорт хороо, Зорчигч Тээвэр 1 ОНӨААТҮГ, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Монтед Констракшн, Асиан Сити ХХК, Мах Импекс ХК, Батхаан Ойл ХХК, "Ховд" дэвжээний бөх, улсын арслан Б. Бат-Өлзий, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Түшээт Ханы Аварга" дэвжээ, "Эрч" спорт хороо, Пирамид Орд ХХК, Эрдэм Транс ХХК-ийн бөх, Улсын үнэн зоригт харцага Э.Даш нар шалгарлаа.

Наймд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Э.Батмагнай, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын харцага Э.Мөнхжаргал нар үлдэв.

Дараагийн барилдаан есдүгээр сарын 26-ны бямба гарагт 12:00 цагаас Эв Монгол клубийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн намрын улирлын нээлтийн барилдаан, 27-ны ням гарагт 13:00 цагаас Био Энергийн Судалгаа шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 25 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...