Анх Лос Анжелес хотод 2007 онд “Victoria’s Secret” гэх загварын шоу зохион байгуулагдаж байсан. Тухайн үеийн бүхий л алдартай моделиуд алхаж байсан уг шоу үзэгчдийн анхааралыг татах нь хууль шүү дээ. Түүнээс хойш магтаал, шүүмжлэлийг хослуулсан хүртэж жил бүр уламжлал болон зохион байгуулагдах болсон. Гэвч жил ирэх бүр уг загварын шоуг хатуугаар шүүмжлэх болж аргагүйн эрхэнд зогсож байсан. Олон жил завсарлаад байсан энэ шоу 2025 онд эргэн ирсэн. Урьдын л адил магтаал саашаал, шүүмжлэл бүгдийг сонссон. Ийнхүү эргэнэ ирснээс хойш хоёр дахь жилдээ “Victoria’s Secret” загварын шоу өчигдөрхөн зохион байгуулагдлаа. Ийнхүү та бүхэнд 2026 оны "Victoria’s Secret" загварын шоуны онцлох мөчүүдийг хүргэж байна.
1. Белла Хадид шоуг нээв

Белла Хадид энэ жилийн шоуны тайзыг нээж, загварын үдшийн эхлэлийг тавьжээ.
2. Кайли Женнер анх удаа “Victoria’s Secret”-ийн тайзнаа

Тэрээр цагаан өдөн далавч, богино юбкатай алхан шоуны хамгийн онцгой загваруудын нэгийг танилцуулсан билээ. Кайлигийн өмссөн Fantasy Bra нь 4,410 ширхэг байгалийн алмааз болон 75.54 каратын шар алмаазаар чимэглэгдсэн бөгөөд 50 сая ам.долларын үнэлгээтэй ажээ. Fantasy Bra бол тус загварын шоуны онцлох бэлэг тэмдгүүдийн нэг билээ.
3. Алдарт сахиусан тэнгэрүүд эргэн ирэв

“Victoria’s Secret”-ийн тайзнаа олон жилийн турш алхаж, брэндийн дүр төрхийг бүрдүүлсэн моделиуд энэ жил дахин цугларлаа. Адриана Лима, Кэндис Свэйнпол, Алессандра Амбросио, Жижи Хадид, Бехати Принслу зэрэг олонд танигдсан моделиуд тайзнаа эргэн гарч, шоуны уламжлалт уур амьсгалыг сануулах шиг болов.
4. Коби Брайантын охин Наталиа Брайант энэ жилийн загварын шоунд алхав

NBA-гийн домогт тоглогч Коби Брайантын охин Наталиа Брайант энэ жилийн “Victoria’s Secret” загварын шоунд анх удаа оролцож, загварын тайзнаа алхлаа. Тэрбээр шинэ үеийн моделиудын нэгээр шоуны тайзнаа гарсан нь олны анхаарлыг татсан юм.
5. Барбара Палвин хүүхдээ төрүүлснээс ердөө зургаан долоо хоногийн дараа тайзнаа эргэн ирэв

Модель Барбара Палвин анхны хүүхдээ өлгийдөн авснаас хойш зургаахан долоо хоногийн дараа Victoria’s Secret-ийн тайзнаа алхжээ. Нөхөр Дилан Спраус нь түүнийг урд эгнээнээс дэмжиж байв.
6. Тайзнаа дөрвөн уран бүтээлч амьд тоглолт хийв
Энэ жилийн шоу загварын үзүүлбэрээс гадна хөгжмийн тоглолтуудаараа онцлог байлаа. Megan Thee Stallion, Tate McRae, KATSEYE болон Megan Moroney нар тайзнаа уран бүтээлээ толилуулжээ.
7. Адриана Лима, Алессандра Амбросио нар шоуны төгсгөлд хамт алхав

Victoria’s Secret-ийн тайзнаа олон жил алхсан Адриана Лима, Алессандра Амбросио нар энэ жилийн шоуны төгсгөлийн үзүүлбэрийг тэргүүлжээ.
8. Эшли Грэмийн чимэглэлтэй эвхэгддэг утас олны анхаарлыг татав

Модель Эшли Грэм шоуны үеэр гялалзсан чимэглэлтэй эвхэгддэг утсаа ашиглан зураг, бичлэг хийж байжээ. 2000-аад оны хэв маягийг санагдуулам уг аксессуар нь түүний тайзны хувцаслалтаас гадна анхаарал татсан жижиг деталь болсон байна.
9. Шоу 19 жилийн дараа Лос Анжелест эргэн ирэв

2007 оноос хойш “Victoria’s Secret” шоу зөвхөн Лос Анжелес хотод л зохион байгуулагддаг байсан. Харин өнгөрсөн онд эргэн ирэхдээ Нью-Йорк хотод зохион байгуулагдсан. Харин энэ жил уламжлал болсон Лос Анжелес хотод эргэн ирж байгаа нь онлох үйл явдлуудын нэг байлаа.
10. Николь Кидманы нэртэй дуу эгшиглэхэд жүжигчин өөрөө урд эгнээнд сууж байв

Дуучин ADÉLA-гийн “Nicole Kidman” дуу эгшиглэж, моделиуд тайзнаа алхах үеэр жүжигчин Николь Кидман өөрөө урд эгнээнээс шоуг үзэж байлаа. Дууны нэр болон жүжигчний оролцоо давхацсан нь үдшийн сонирхолтой мөчүүдийн нэг болжээ.
11. Эльза Хоск найман жилийн дараа тайзнаа эргэн ирэв

Victoria’s Secret-ийн танил сахиусан тэнгэрүүдийн нэг Эльза Хоск найман жилийн завсарлагааны дараа загварын шоунд дахин оролцсон нь хуучны шүтэн бишрэгчдийн анхаарлыг татахуйц үйл явдал байлаа.
12. Шинэ үеийн поп соёлыг загварын шоунд тусгасан байв

“Victoria’s Secret” олон жилийн турш сахиусан тэнгэрүүдийн дүр төрх, тансаг дотуур хувцас, сүрлэг тайзны үзүүлбэрээрээ танигдсан. Харин сүүлийн жилүүдэд загварын шоугаа хөгжмийн ертөнц болон цахим орчинд нөлөө бүхий ододтой холбож, шинэ үеийн үзэгчдэд хүрэхийг зорьж байна.
2026 оны шоу ч энэ чиг хандлагыг үргэлжлүүллээ. Туршлагатай супермоделиудын эргэн ирэлт, шинэ нүүр царайнуудын оролцоо, Fantasy Bra-гийн эргэн ирэлт болон амьд хөгжмийн тоглолтууд нэгэн үдэш нэгдсэн нь шоуг зөвхөн загварын үзүүлбэр бус, поп соёлын томоохон үйл явдал болгож чаджээ.
