UBLife Logo
Дэлхий

Ким Жон Уныг эсэн мэнд байгаа гэв

Ким Жон Уныг эсэн мэнд байгаа гэв

Сүүлийн үед Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг тархины өвчний улмаас нас барсан гэсэн цуурхал зарим хэвлэлээр гарч байна. БНАСАУ-ын төрийн хэвлэлүүд уг цуурхалыг үгүйсгэх гэж Залуу удирдагчийн охинтойгоо хамт үзэсгэлэн худалдаан дээр байгаа гэрэл зургийг нийтэлжээ. Зургаас харахад Ким Жон Ун эрүүл саруул харагдаж байна.  

АНУ-д амьдардаг Хятадын нэгэн сөрөг үзэлтэн анх Ким Жон Уныг комд орж, Бээжингийн эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан гэж мэдээлсэн юм. Гэхдээ тэр ямар ч баримт гаргаж тавиагүй билээ. Дэлхийн хамгийн хаалттай орны нэг Хойд Солонгосыг судалдаг, мэддэг эрдэмтэн шинжээчдийн хувьд иймэрхүү цуу яриа жирийн зүйл болсон. Учир нь хуурамч яриаг батлах, эсвэл үгүйсгэх боломж байдаггүй тул гаднын сэтгүүлчид дураараа бичих нь бий. Дээрх яриаг тараасан Се Ваньцзюнь гэгч нь өмнө нь БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпинийг амиа алдсан гэж мэдээллэж байсан түүхтэй.

Хэрэв үнэхээр Ким Жон Уны эрүүл мэнд доройтсон бол энэ талаар ямар нэг шинж тэмдэг илрэх ёстой. Жишээ нь, Хятад улс олон тооны дүрвэгч орж ирэхээс сэргийлэн, хилийн хамгаалалтаа чангатгах ёстой. Түүний эрүүл мэндийн талаар олон цуурхал гардгийн нэг учир нь Ким илүүдэл жинтэй, тамхи их татдаг, удамшлаар зүрх, судасны өвчинтэй байх эрсдэл өндөр. Хэрэв түүнд ямар нэг зүйл тохиолдвол бүс нутаг байтугай дэлхийн нийтэд их нөлөөтэй. Хойд Солонгос бол цөмийн зэвсэгтэй улс. Ким нас барахад түүний дүү, охин хоёр улс орноо захиргаандаа үлдээж чадах уу? Бослого, хөдөлгөөн гарах уу? Маш олон асуудал үүсэх тул АНУ, БНСУ, БНХАУ-ын тусгай алба маш анхааралтай тагнаж, хянаж байдаг билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...