АНУ-ын Теннесси мужид 50 настай Криста Пайк хэмээх эмэгтэйг 30 жилийн өмнө хүний амь нас хөнөөсөн хэргээр есдүгээр сарын 30-нд цаазалсан. Түүний судсанд хоёр үхлийн тариа хийсэн ч Пайк үхээгүй билээ. Эмч нар түүнийг эмчилж, 30 жил хоригдсон шоронд нь буцаасан талаар бид мэдээлсэн. Үхлийн тариа хийлгэх цаазын ялнаас амьд үлдсэн цорын ганц хүн нь Криста Пайк болоод байна. Харин цаашдаа түүнийг яах нь тодорхойгүй байгаа юм.
“Reuters” агентлагийн хийсэн судалгаагаар америкчуудын 39 хувь нь түүнийг дахин цаазлах ёсгүй гэж үзэж байна. Тэд цаазын ялыг нэгэнт гүйцэтгэсэн тул одоо түүний ялыг насан туршид нь хорих ялаар солих ёстой гэж хариулжээ.
Санал асуулгад 1678 хүн оролцсон байна. Харин санал асуулгад оролцогчдын 33 хувь нь дахин цаазлах, амьсгал хураатал нь дахин цаазын ялыг гүйцэтгэх ёстой гэж үзжээ. 26 хувь нь хариулахаас түдгэлзсэн байна.
