Хэллоуны баяр ойртсоор. Баяраар юу үзэж, сонирхохоо мэдэхгүй байгаа танд зориулан, 2025 оны аравдугаар сараас 2026 оны аравдугаар сарын хооронд гарсан хамгийн шилдэг аймшгийн кинонуудыг танилцуулж байна.
“Obsession”
Бүсгүйг өөртөө дурлуулах тушаал өгсөн залуу. Гэвч бүсгүй түүнд захирагдахаа болино. 750 мянган ам.доллар гэсэн багахан мөнгөөр бүтсэн ч 100 саяын орлого олж, XXI зууны хамгийн ашигтай аймшгийн киноны нэг болсон бүтээл.
“Widow’s Bay”
Энэ жил үзэгчдийн анхаарлыг хамгийн их татаж, хамаг чансааг тэргүүлээд 14 Эмми шагнал авсан аймшиг. “Widow's Bay” цувралыг ямар нэг төрөлд багтаах боломжгүй, аймшгийн инээдэмт кино гэж нэрлээд байгаа. Энэ бол цэвэр аймшиг биш бас хошин шог биш. “Widow's Bay” нь айдас, инээд хоёрын дунд тэнцвэртэй гэгч нь орших цуврал гээд бодоход болно.
“IT: Welcome to Derry”
Стивен Кингийн “It” алиалагчийн ертөнцийг ахин дэлгэж, амжилт олсон кино. Анхны анги нь биднийг дахин Деррид аваачих юм.
“Backrooms”
Урт хоосон хонгил, коридор, худалдааны төвийн агуулахуудаас айдаг хүн байдаг биз дээ. Заавал үзэхийг зөвлөх кино.
“Hokum”
Хүнд хэцүү агуулгатай. Америк зохиолч Ирландын хөдөө нутагт очно. Харин тосгонд маш хачирхалтай зүйлүүд байх юм.
“Ice Cream Man”
Жижигхэн хотын амгалан зуны амралт гэнэт өөрчлөгдөнө. Мөхөөлдөс худалдагч хүүхдүүдийг үнэгүй дайлаад байгаа нь ямар учиртай вэ?
“Resident Evil”
Цувралаа үргэлжлүүлэх гэж Холливуд болон япончууд амжилтгүй оролдсоны дараа найруулагч Зак Крюгерийг сонгосон нь зөв хэрэг байлаа. Зак үзэгчдийн хүссэн аймшгийг өгсөн.
“Carrie”
Стивен Кингийн зохиолоор хийсэн. Байнга дээрэлхүүлдэг даруухан охин Кэрри Уайт хариугаа авна. Ингээд боллоо. Аймшиг.
