Олимп, дэлхийн аварга, эрэгтэй 97 кг жингийн чансааг тэргүүлэгч АНУ-ын Кайл Снайдер өнөөдөр дэлхийн алтан медалийн төлөө Японы Араш Ёшидатай барилдахаар болоод байгаа билээ.
Түүнээс сэтгүүлчид богино тодруулга авчээ.
-Өрсөлдөгчийнхөө талаар?
-Би финалын барилдаанаа тэсэн ядан хүлээж байна. Өрсөлдөгч маань Араш Ёшида гэдэг маш сайн бөх байгаа. Түүнтэй барилдахад тун хэцүү. Ёшида маш хүнд хэсгийг ялаад гараад ирсэн болохоор сайн өрсөлдөгч гэж харж байгаа.
-Та өнгөрсөн жил түүнд ялагдаж байсан. Одоо хариугаа авах чухал барилдаан уу?
-Бидний барилдааны харьцаа 1:1 байгаа. Ёшида нас залуу, бяртай, форм сайтай байна. Өнгөрсөн жилээсээ илүү хүчтэй болжээ. Тиймээс түүнийг ялахын тулд надад маш их хичээх, Бурхандаа найдах хэрэг гарч байна. Би хичээх болно.

-Ёшида Тажудиновыг ялна гэж мэдэж байсан уу?
-Үгүй, итгэлгүй байсан. Хэн нь ялахыг нэрлэхэд хэцүү байлаа. Учир нь Тажудинов техник илүү, япон залуу тулаандаа сайн, биеийн хөгжил илүү.
