Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Ажлаасаа уйдах эмгэг" буюу эрч хүчээ алдахаас хэрхэн сэргийлэх вэ?


Ажилдаа явмааргүй санагдах, ажлын байран дээр уйтгарлах, стресстэх, бүтээмж муудаж, эрч хүчээ алдах зэрэг нь удаан хугацаанд үргэлжилбэл "Ажлаасаа уйдах эмгэг" ('Boreout') болон архагших аюултай. Ажилдаа дургүйлхэн бүх хүчээрээ туйлдан стресстэх ('Burnout')-тай харьцуулахад хөнгөн ойлголт боловч ажил амьдралын хэмнэл алдагдсанаар хэд хэдэн таагүй үр дагаварт хүрч мэдэх юм. 

"Ажлаасаа уйдах эмгэг" гэж юу вэ? 

Өдөр тутмын ажилдаа таагүй хандах, ажил нь хүч сорьсон мэт санагдахгүй байх, ажлын цагаар өөр зүйл хиймээр санагдах, фэйсбүүкээр хэсэх, найзуудтайгаа чатлах, "худлаа" хэлж чөлөө авах, ажлын хамт олонтойгоо түнжин хагарах, ажил нь утга учиргүй мэт санагдах, ганцаардах, гуниглах, дарамт мэдрэх зэрэг шинж тэмдгээр дээрх эмгэг илэрнэ. Хүн бүхэнд таагүй өдөр тохиох боловч дээрх шинж тэмдгүүд 14 хоног ба түүнээс дээш хугацаанд үргэлжилснээр урт хугацааны сэтгэл хямрал, бие махбодын өөрчлөлтөд хүргэх юм. Финландын 87 байгууллагын 11 мянган ажилчдад явуулсан судалгаагаар "Ажлаасаа уйдах эмгэгтэй гэж оношлогдсон ажилчдад эрт тэтгэвэрт гарах, ажлаас шалтгаангүйгээр гарах, стрессний улмаас хүндээр өвчлөх, бие махбодын хувьд доройтох зэрэг шинж тэмдэг ихээр илэрч байжээ". 

"Ажлаасаа уйдах эмгэг"-ийг эмчлэх, эдгээх боломжтой юу?

Өөрийн зан байдал, мэдрэмжээ ойлгохоос эхэлнэ. Ажлаасаа уйдсан хүмүүс ихэвчлэн эрч хүчгүй, сулбагар болсон байдаг тул нэг бол ажлаа сольж бүхнийг "эцэслэнэ", эсвэл бүр анзаарч бодохыг ч хүсдэггүй. Гэвч түр зуурын шийдэл нь урт хугацаанд амжилт үзүүлэхгүй бөгөөд ахиад л өөр ажилд орж, удалгүй ахин илрэх магадлалтай. 

Тиймээс дараах алхмуудыг тунгаагаад үзээрэй. 

- Хийж буй зүйлийнхээ утга учрыг ойлгох;

- Aнх яагаад эхэлсэн гэдгээ санах; 

- Үнэхээр зорилго тань өөрчлөгдсөн бол өөр ажлын байр, салбаруудад эрэл хайгуул хийх;

- Одоогийн сул чөлөөтэй цагаа юунд үр бүтээлтэй зарцуулж болохыг тооцоолох;

- Ажлынхаа давуу болон сул талыг жагсаан бичиж, дүгнэлт хийх;

- Одоогийн ажлын байраа хэрхэн өөрчилж, сонирхолтой, сэтгэл татам болгож болох талаар бодолцох;

- Яг ижил ажил хийдэг ч таны хувьд "сонирхолтой" харагддаг хүмүүстэй ярилцах; тэднээс суралцах зүйлсээ жагсаан бичих, ажлын байраа хэрхэн ашигтайгаар эргүүлж болох талаар үлгэр дууриал авах;

- Эрүүл хооллож, эрч хүчээ сэлбэх амин дэм хэрэглэх;

- Ажил амьдралын хэв маягаа өөрчлөөд үзэх, өглөө эрт босч, ажилдаа үнэхээр "сэтгэлээсээ" хандаад үзэх зэрэг юм.

"Ажлаасаа уйдах эмгэг"-ийг чухалчлан авч үзэх цаг ирсэн.

Ажилдаа эрч хүчгүй хандаж буй нэгнийг бид ихэвчлэн "залхуу", "хойрго" хэмээн тодорхойлох нь бий. Тэгвэл энэ төрлийн асуудалтай хүмүүстэй яг л стресс, сэтгэл хямралд орсон хүмүүс шиг нухацтай, няхуур хандах цаг ирсэн гэдгийг дээрх судалгааны баг онцолжээ. Хүн бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц давуу тал, сул тал, зан төлөв, амьдралтай тул удирдах албан тушаалтнууд ч бүх ажилчдаас нэгэн ижил ажил, үр дагавар нэхэх нь утгагүй болж байна. Ирээдүйд хүн бүр өөр өөрийн ажил үүргийн онцлог, ажлын бүтээмжид тулгуурлан ажилладаг болно. Хүн бүр өөрийн дуртай ажлаа хийж, аз жаргалтай байх эрхтэй билээ.

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
3
2024.04.22
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Монгол улс дэлхийн хамгийн урт ажлын цагтай 20 улсын 9 дүгээр байрт жагсжээ
2
3 цагийн өмнө
Хятадын амьтны хүрээлэнд Сибирийн 20 бар үхжээ
3
4 цагийн өмнө
2NE1 хамтлан 15 жилийн ойн өдрөө тохиолдуулан цоо шинэ зургуудаа цацлаа
санал болгох
1
2024.05.13
Монголд үзэгдсэн туйлын туяаны 13 үзэсгэлэнтэй зураг
2
2024.05.09
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
3
2024.05.08
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.