UBLife Logo
Newsfeed

Сагсан бөмбөгийн тамирчин О.Хулангийн тухай 9 БАРИМТ

Ub.life
Ub.life
Сагсан бөмбөгийн тамирчин О.Хулангийн тухай 9 БАРИМТ

"Токио-2020" Олимпийн наадамд оролцох Монгол багийн тугчаар сонгогдоод буй сагсан бөмбөгийн тамирчин О.Хулангийн тухай баримтуудыг хүргэж байна. 

1. О.Хулан 1999 оны 7 сарын 27-нд төрсөн. 

Тэр Монголын сагсан бөмбөгийн багийн хамгийн залуу тамирчин. 

2. Түүний өндөр 180 см, жин 65 кг.

3. Тэр МУИС-ийг санхүү, менежментийн чиглэлээр төгссөн.

4. Тэр ЕБС-ийн ахлах ангид байхаасаа сагсан бөмбөг сонирхож эхэлсэн.

Харин оюутан болоод сагсан бөмбөгөөр тууштай хичээллэн, амжилт гаргаж, үндэсний шигшээ багийн гишүүн болжээ. 

5. Тэр 23 нас хүртэлх насны ДАШТ-ий тавдугаар байрын шагналтай.

6. О.Хулан дэлхийд чансаагаараа 338-т, Монголд 11-т бичигддэг. 

7. Тэр ахаасаа хамгийн их үлгэр дууриал авдаг бөгөөд Малдив улсад болсон Азийн клубуудын АШТ-ээс ахтайгаа хамт медаль авсан. Мөн хоёулаа MGL3X3 лигт түрүүлсэн. 

8. О.Хулан NBA-ын тоглогчдоос Стивин Карриг шүтдэг.

9. О.Хулан нь 3х3 сагсан бөмбөгийн  “Улаанбаатар Амазонс” баг болон Үндэсний шигшээд хамаардаг тамирчин юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
6
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.