Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Танд эрч хүч, урам зориг өгөх ОЛИМПЫН тамирчдын хүчирхэг 12 ЭШЛЭЛ


Олимпын наадам бол хүн төрөлхтний спорт, эв нэгдлийн хамгийн том баяр наадам билээ. Үе үеийн олимпын тамирчдын сэтгэлд хоногшсон, дэлхий даяар эрч хүч, урам зориг түгээж буй хүчирхэг эшлэлүүдийг хүргэж байна. 

#1 “Хэзээ ч битгий орхи. Хэзээ ч битгий бууж өг. Чи зогсох уу, эсвэл зүгээр л нуран унах уу? Юу ч болсон бат зогссоор бай" 

 - Габби Дуглас, Олимпын наадмын 3 удаагийн алтан медальт гимнастикч

#2 "Би эргэн хараад "Би чадах бүхнээ хийсэн. Би амжилттай байсан", "Чадах л байсан" гэж хэлмээргүй байна"

"Хэрэв та шилдэг нь байхыг хүсвэл бусад хүмүүсийн хамгийн их дургүй зүйлийг хичээн хийх хэрэгтэй. Юунд ч бүү хязгаар тавь. Илүү ихийг мөрөөдөх тусам илүү холд хүрэх болно" 

- Олимпын наадмын 28 медальт, 13 өөр төрлийн усан сэлэлтийн алтан медалийн эзэн, усан сэлэлтийн тамирчин Майкл Фелпс

#3 "Би алдаа уналттайгаа хамт амьдарч чадна. Харин огт хичээхгүй байхыг хэзээ ч тэсвэрлэхгүй." 

- Санья Ричардс-Росс, Олимпын наадмын алтан медальт хөнгөн атлетикийн тамирчин

#4 "Эрсдэл гаргах эр зориггүй хүн амьдралдаа юу ч хийж чадахгүй"

- Мухаммед Али, алтан медальт боксчин

#5 "Би айснаасаа болж бэрхшээлээс зугтдаггүй. Айдсаасаа зугтах цор ганц арга бол түүнийг хөл дороо гишгэн хаях юм" 

- Надия Команеси, алтан медальт гимнастикч

#6 "Санаа зовоод юу ч бүтэхгүй. Яаж тоглохдоо санаа зовсоор байгаа бол чи аль хэдийн ялагдсан гэсэн үг. Бэлтгэл сургуулилтаа сайн хийж, эргэн харж, хамаг хүчээ дайчил. Тэгээд л бүх зүйл болдгоороо болох болно. Хүсэл тэмүүлэл бол амжилтын түлхүүр л гэсэн үг"

 - Усайн Болт, Олимпын наадмын 8 алтан медальт тамирчин

#7 "Ялна гэдэг үргэлж түрүүлэхийн нэр биш. Ялалт байгуулна гэдэг урьд өмнө хийж байснаасаа амжилтаа давуулна гэсэн үг"

 - Бонни Блэйр, 5 удаагийн Олимпын алтан медальт хурдны тэшүүрчин

#8 "Анхаарал, сахилга бат, шаргуу хөдөлмөр, тодорхой зорилго байхад амжилт чинийх" 

- Кристи Ямагучи, 1992 оны алтан медальт уран гулгагч

#9  "Би өдөр бүр гал ноцоохоор бэлтгэдэг. Өдөр бүр түүндээ түлш нэмнэ. Яг тохирсон мөчид би чүдэнзээ зурахад л хангалттай" 

- Миа Хамм, хоёр удаагийн алтан медальт хөлбөмбөгчин

#10 "Хорвоо ертөнц чамайг хэзээ ч өөрийгөө үнэлж буйгаас чинь өндөрт хүлээн авахгүй" 

- Соня Хени, Норвегийн уран гулгагч, гурван удаагийн алтан медалийн эзэн

#11 "Би анхны олимпдоо оролцох үедээ залуу байсан. Өнөөдөр би олон жил хэн бүхэнтэй дэвжээнд тулгарсны дараа үүнийг тийм амархан байлаа гэж хэлэхгүй. Өөрийн жиндээ үргэлж ялалт байгуулж буйдаа баяртай байна. Энэ нь миний амжилт" 

- 2 удаагийн Олимпын алтан медальт, 6 удаагийн дэлхийн аварга жүдоч Оно Шохей

#12 "Хүн бүрийн сэтгэлд гал асаагч нэгэн зүйл байдаг. Үүнийгээ олж, асааж байх нь бидний амьдралын зорилго"

- Мэри Лу Реттон, Америкийн гимнастикч, Олимпын таван удаагийн медальт тамирчин



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.