Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Токиогийн олимпод 168 ЛГБТИК+ тамирчид оролцож байна


Токиогийн олимпод нийт 11000 тамирчид оролцож байгаагаас 168 нь нээлттэйгээр ЛГБТИК+ бөгөөд энэ нь нийт тамирчдын хоёр хувьд ч хүрэхгүй байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэж судлаачид үзжээ. Учир нь зөвхөн АНУ-ын нийт хүн амын 4.5 хувь буюу 15 сая орчим хүн нь ЛГБТИК+ ажээ. Ийнхүү цөөн тооны төлөөлөл оролцож байгаад хэд хэдэн шалтгаан бий гэж ЛГБТИК+ хүмүүсийн нийгмийн оролцооны судлаач CNN сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байна. 

Юун түрүүнд олимпын наадам нь хүйсийн хэвшмэл ойлголтод тулгуурлан явагддаг учир ЛГБТИК+ тамирчид ил гарахад төвөгтэй санагддаг байна. Мөн нас залуу ЛГБТИК+ хүмүүсийг спортоор хичээллэж эхлэхэд нь ялгаварлан гадуурхах хандлага ихээхэн байдгаас тэд замын дундаас буцаж цаашдаа мэргэжлийн спортод хүч үзэх боломжгүй болдог гэжээ. 

Дикинсон коллежийн туслах профессор Кэти Швейгофер, мэргэжлийн спортын хүрээлэл нь ЛГБТИК+ хүмүүсийн хувьд тийм ч таатай орчин биш болохыг хэлжээ. Тиймээс спортын ертөнц дахь ЛГБТИК+ төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд дасгалжуулагчид тамирчдын дундах ялгаварлан гадуурхалтыг үл зөвшөөрөх жишиг тогтоох хэрэгтэй гэсэн байна. 

Энэ жилийн Токиогийн олимпын хүндийн өргөлтийн төрөлд оролцож буй Шинэ Зеландын тамирчин Лорел Хаббард олимпод оролцсон хамгийн анхны трансжендер тамирчин юм. Мөн энэ жилийн наадам өмнөх наадмуудаас хамгийн олон ЛГБТИК+ тамирчидтай гэдгээрээ онцлог болж байна. Урьд өмнөх олимпын наадмууд зохион байгуулагч орноосоо шалтгаалан хүйсийн баримжаа, илэрхийлэл, бэлгийн чиг баримжааны тал дээр харьцангуй хаагдмал байсан түүхтэй. Жишээ нь 2014 оны Сочи хотод болсон өвлийн олимпын үеэр ЛГБТИК+ хандлагын талаар суртал ухуулга явуулахыг хориглож байсан нь олон маргааныг дагуулж байжээ. 

Ийнхүү олимпын наадам нь хүйсийн хэвшмэл буюу хоёртын ойлголтод үндэслэдэг тул "non-binary" хүмүүст хаагдмал орчныг бүрдүүлсэн хэвээр байна. 1968-1998 онуудад ОУОХ тамирчдыг хүйсийн шалгалтад оруулж хэт хүчирхэг "эршүүд" тамирчдыг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг хориглодог байжээ. 2018 оны Дэлхийн хөнгөн атлетикийн тэмцээнд тестостероны түвшин өндөртэй эмэгтэй тамирчдыг дааврын бэлдмэл хэрэглэхийг шаардан, эс бөгөөс тэмцээнд оролцохыг хориглосон байна. 

Тестостероны түвшин бууруулах эм уухаас татгалзсаны улмаас
Токиогийн олимпод оролцож чадаагүй тамирчин Кастер Семеня

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар ЛГБТИК+ хүмүүсийг хүлээн зөвшөөрөх, хүний эрхийг дээдлэх хандлага улам бүр дэлгэрсээр байгаа ч спорт тэмцээний төрөлд маргаан дагуулсан хэвээр байна. Тиймээс дараа дараагийн олимпын наадмыг зохион байгуулагчид энэхүү асуудал дээр нухацтай хандан, тогтсон шийдэлд хүрэх шаардлагатай тулгарч байна. 


Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
16 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
17 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
2
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.