UBLife Logo
Кино

Хүүхэдтэйгээ хамт үзэх хамгийн шилдэг 10 хүүхэлдэйн кино

Г.Сүрэн
Г.Сүрэн
Хүүхэдтэйгээ хамт үзэх хамгийн шилдэг 10 хүүхэлдэйн кино

Хүүхдүүд төдийгүй томчуудад ч таалагдах "Бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 хүүхэлдэйн кино"-г Rotten Tomatoes сүлжээнээс жагсаажээ. Кино шүүмжлэгчдийн санал, үзэгчдийн үнэлгээ, цахим сүлжээнд хайгдсан байдал зэргийг үндэслэн шалгаруулсан шилдэг 10 бүтээлийг хүргэж байна. Эдгээр хүүхэлдэйн киног хүүхэдтэйгээ, гэр бүлээрээ үзэж цагийг дурсамжтай, сургамжтай, халуун дулаан өнгөрүүлээрэй. 

10. “Song of the Sea” (2014)

Найруулагч: Томм Мур

Шинэ адал явдал, айдас, хүсэл мөрөөдлийн тухай өгүүлэх уран тансаг бүтээл. Хүүхдийн анхаарлыг татах өвөрмөц зураглалтайгаас гадна өгүүлэмж, утга санаа нь танд ч таалагдах болно. 

9. “My Neighbor Totoro" (1988)

Найруулагч: Хаяо Миязаки

Шинэ гэртээ нүүн ирсэн эгч дүү Мэй, Сацуки хоёрыг ямар адал явдал хүлээж байгаа бол? Хэрэв та багадаа үзэх дуртай байсан бол одоо хүүхэдтэйгээ хамт заавал үзээрэй. Ид шидийн, үлгэрийн, гэгээлэг уран бүтээл. 

8. “Paddington 2” (2017)

Найруулагч: Пол Кинг

Аз жаргалтай байх, жижигхэн зүйлээс ч хамаагүй баяр хөөр мэдрэх. Өөрийнхөөрөө, жаргалтай байх урам зоригийг бэлэглэх болно.

7. “Your name” (2016)

Найруулагч: Макото Шинкай

Өсвөр насны хүүхдээ ойлгож, дотоод сэтгэлийг нь мэдрэе гэвэл энэхүү бүтээлийг хамт үзээрэй. Киногоо үзэж дуусаад халуун дотно яриа өрнүүлж ч болох юм. 

6. “WALL-E” (2008)

Найруулагч: Эндрю Стэнтон

Бараг л үг, харилцан яриагүй бүтээл. Гэвч уран дүрслэл, өгүүлэмжээрээ гайхалтай хүчирхэг мэдрэмжийг төрүүлэх болно. Бага насны хүүхэдтэйгээ үзэхэд ойлгохгүй гэх зүйлгүй. 

5. “Coco” (2017)

Найруулагч: Ли Анкрич, Эдриан Молина

Жаал хүүгийн түүх гэр бүлээ хайрлах, хүндэтгэх, зоригтой байх хүчийг үлгэрлэн үзүүлэх болно. 

4. “Spirited away” (2001)

Найруулагч: Хаяо Миязаки

Аймхай, ичимхий, дуугай охин хэрхэн өөртөө итгэлтэй, зоригтой, баатарлаг түүх бүтээх бол? 

3. “Toy Story 3” (2010)

Найруулагч: Ли Анкрич

Тоглоомын түүхийн бүх ангийг гэр бүлээрээ үзвэл ч... Гайхалтай байх болно доо. 

2. “Inside Out” (2015)

Найруулагч: Пит Доктер, Роналдо Дель Кармен

Сэтгэл зүйгээ удирдах, сэтгэл хөдлөлөө ойлгох няхуур ойлголтыг хүүхдүүдэд тун энгийн, хөгжилтэйгөөр хүргэх бүтээл. 

1. “Grave of the Fireflies” (1988)

Найруулагч: Исао Такахата

Киноны төгсгөлд хүүхэд тань уйлах болов уу? Гэр бүлээ хайрлах, хүндэтгэх, одоо байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байх ухааныг хүүхдүүдэд тань ойлгуулах гайхалтай уран бүтээл. 

Эх сурвалж: Rotten Tomatoes

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.