Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй BTS-ийн дуучин Жон Жонгүгийн тухай 14 баримт
Дэлхийн хамгийн алдартай хөвгүүдийн хамтлаг BTS-ийн гишүүн Жонгүгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. <3
1. Тэрээр 1997 оны 9 сарын 1-нд Өмнөд Солонгосын Пусан хотод төрсөн. Охины орд бөгөөд 24 нас хүрч байна.
2. 178 см өндөр, 66 кг жинтэй.
3. Түүнийг бол BTS хамтлагийн алтан макнэ гэдэг. Хамгийн залуухан нь. Гэхдээ түүнд чадахгүй зүйл гэж бараг л үгүй. Дуулж, бүжиглэж, спортын олон төрлөөр чадвараа харуулдаг түүнийг "Алтан" хэмээн дуудахаас өөр аргагүй мэт л байдаг.
4. Тэр тоглоом тоглох, зурах, хөл бөмбөг тоглох дуртайгаас гадна бичлэг эвлүүлж, зураг дарж, шинэ дуу хөгжим олж сонсох хоббитой.
5. Хар бол түүний дуртай өнгө. (Run BTS нэвтрүүлгийн 39 дэх дугаар дээр хэлсэн)
6. Маш сайн хоол хийдэг гэгддэг.
7. "1"-ийн тоонд маш их дуртай.
8. 10 жилийн дараа тэр рестораны эзэн эсвэл шивээсчин болох хүсэлтэй.
9. Тэквондогийн хар бүстэй, хатлагт нэгдэхээсээ өмнө гар бөмбөг тоглодог байсан.
10. Дунд сургуульдаа тэр "Supersttar K" сонгон шалгаруулалтад IU-гийн "Lost Child" дууг дуулан оролцсон ч бүтэлгүйтсэн. Гэхдээ гэртээ харих замдаа найман өөр энтертайнментаас санал хүлээж авсан байдаг.
11. Rap Monster буюу Ким Намжүүний үглэхийг сонсоод тэр шууд л хамтлагт нэгдэхийг хүссэн гэнэ.
12. "Хүсэл тэмүүлэлгүй амьдарна гэдэг үхлээс ялгаагүй" гэх үгийг зорилгоо болгодог гэнэ.
13. Төмөр хүний маш том фен.
14. 2020 оны хамгийн сэтгэл булаам залуугаар нэрлэгдсэн. Мэдээж түүнээс өмнө ч бас олон удаа тус жагсаалтын дээгүүр бичигдсэн.