UBLife Logo
Хөгжим

Coldplay болон BTS хамтран "My Universe" нэртэй дуу бүтээнэ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Coldplay болон BTS хамтран "My Universe" нэртэй дуу бүтээнэ

Их Британийн Coldplay рок хамтлаг болон Өмнөд Солонгосын BTS к-поп хамтлаг хамтран "My Universe" нэртэй хамтарсан уран бүтээлээ тун удахгүй цацах тухай мэдэгдлээ. 

Хамтлагийн уран бүтээлчид өөрсдөө англи болон солонгос хэл дээр эл дууны үгийг бичжээ. Coldplay хамтлагийн "Music of the Spheres" нэртэй шинэ цомог аравдугаар сарын 15-нд цацагдах бол "My Universe" сингл нь есдүгээр сарын 24-нд олны хүртээл болох юм. 

Coldplay хамтлагийн гоцлол дуучин Крис Мартин өнгөрсөн дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосыг зорьсон нь BTS-тэй холбоотой, хамтарсан уран бүтээл төлөвлөж буй гэх дуулианыг тариад байсан юм. 

BTS хамтлагийн Jin "Би бүр багаасаа л тэдний шүтэн бишрэгч байсан. Taehyung надад тэдний жижигхэн зургийг өгч байсан нь одоо ч миний утасны ард байдаг" гэжээ. 

Эх сурвалж: Buzzfeed

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.