Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Номын баяраар нээлтээ хийх шинэ содон 8 НОМ


30 дахь удаагийн Үндэсний номын баяр маргаашаас буюу энэ сарын 17-19 өдрүүдэд Төв талбайд зохиогдох гэж байна. Шинэ ном, шинэ бүтээлийг тэсэн ядан хүлээдэг уншигч танд номын баярын үеэр нээлтээ хийн, худалдаалагдах 8 шинэ номыг танилцуулж байна. 

#1 "Эх орон чинь дуудаж байна"

Зохиолч: Ким Ионгха

Эрхлэн гаргагч: Тагтаа паблишинг

“Эх орон чинь дуудаж байна” романд нэг ард түмэн хоёр хэсэг хуваагдаж, хэлээр биш ч хилээр харьшсан явдлаас ургуулан жир хүний хувь заяа, ерөөс хүмүүний мөн чанарыг нийгэм, сэтгэлзүй, ёс суртахууны олон талаас шүүн тунгаасан тун сонирхолтой бүтээл. 

#2,3 "Агнистын гэгээ" цувралын 24-25 боть

Эрхлэн гаргагч: Нэпко Хэвлэлийн газар

Өөрийгөө л цэгцэл. Чамайг цэгцэрсэн цагт ертөнц аяндаа цэгцэрнэ. Бурханыг чи гадна талд байдаг гэж бодсоор бол гэгээрлийн зүгт нэг ч алхам дөтлөхгүй. Там, диваажинг газарзүйн утгаар биш, сэтгэлзүйн утгаар ойлгох учиртай... "Агнистын гэгээ" цувралын цоо шинэ хоёр бүтээл хэвлэлтээс гарчээ. 

#4 "Эго таны дайсан”

Зохиогч: Райан Холидэй 

Эрхлэн гаргагч: Арвис Паблишинг

Бүрэн бүтэн, ололт амжилтаар дүүрэн амьдрахад гадаад ертөнц л бидэнд хамгийн их саад болдог гэж бид боддог ч гол дайсан маань бидний доторх эго байдаг тухай эл бүтээлд өгүүлжээ. 

#5 "Хэн нь хэн бэ: Монголчуудын түүхэнд"

Зохиогч: Зохиогч: Баабар, Г.Баярмагнай. Д.Хүрэлхүү

Эрхлэн гаргагч: Нэпко Хэвлэлийн газар

Монголын өндөрлөг гэгдэх Төв Азийн нүүдэлчдийн түүх, түүний нэгэн бүрэлдэхүүн хэсэг монгол үндэстний түүхэн холбогдох 1,500 орчим хувь хүний товч намтрын цуглуулга бүхий бүтээл. 

#6 "Зүрхэнд агч намур" яруу найргийн түүвэр

Зохиолч: Ц.Дэлгэрмаа

Эрхлэн гаргагч: Тагтаа паблишинг

Яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн долоон жилийн хугацаанд бичсэн яруу найргийн бүтээл. Тэрээр номын өмнөтгөлдөө "Хүмүүний л нэгэн адил эцтэлээ ядарч, эрслэн сөрж, эвлэрэн хүлцэж явсан өдрүүдийн минь амь халуун эсвээс үхмээр уйтай зүрхний хэм бичээтэй буй" хэмээжээ. 

#7 "Урваач хаант улс"

Зохиолч: Лей Бардуго

Эрхлэн гаргагч: Болор судар хэвлэлийн газар

Израйл-Америк зохиолч Ли Бардугогийн “Зургаан Хэрээ” романы хоёрдугаар дэвтэр. “Зургаан хэрээ” хоймсон роман Нью-Йорк Таймсын бестселлер болоод зогсохгүй зохиогчийнхоо нэрийг адал явдалт, зөгнөлт зохиолын ертөнцөд цуурайтуулжээ. 

#8 "Нугачаа"

Зохиолч: Сет Годин

Эрхлэн гаргагч: Арвис Паблишинг

"Орхиод явах уу, үргэлжлүүлэн зүтгэх үү?” гэсэн дэд гарчигтай энэ номд замын дундаас болих нь заримдаа амжилтад хөтлөх чухал шийдвэр байдаг тухай хөндөж, харин зүрхээ чангалаад зүтгэх ёстой зүйлсийг хэрхэн таних талаар сонирхолтойгоор тайлбарлажээ.

+9 "Tagtaa Review" утга зохиолын сэтгүүл 

Эрхлэн гаргагч: Тагтаа паблишинг

Тагтаа Хэвлэлийн Газраас эрхлэн гаргаж буй утга зохиолын сэтгүүлийн анхны дугаар энэ удаагийн номын баяраар уншигчдын гарт хүрэх нь ээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR UROLOGIST 2021.09.28 102.89.40.186

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0 Хариулах