UBLife Logo
-

Долоо хоногийн дотор 5 монгол бүтээгдэхүүн шинээр мэндэлжээ

UBLife
UBLife
Долоо хоногийн дотор 5 монгол бүтээгдэхүүн шинээр мэндэлжээ

Ургадаг ном

Номны хавтсанд модны үр шигтгэсэн бөгөөд уншиж дуусаад газар булахад соёолж ургана. Номыг хүүхдийн баяраас эхлэн худалдаанд гаргахаар төлөвлөж буй. Цаашдаа номоос гадна, бөгжний хайрцаг, чандрын хайрцаг гэх мэт зүйлс гаргах аж. Дунджаар гурван ам.доллараар дотоодын болон гаднын зах зээлд борлуулах аж. Эл бүтээлийг монгол залуусын "Мега бүүст" баг хийж гүйцэтгэжээ.

Тахианы элэгний нухаш

"Оргио" элэгний нухшийг Монголд үржүүлсэн тахианы элгээр хийсэн. Нийт дөрвөн төрөл. Нэмэлт химийн бодисгүй тул зөвхөн зааврын дагуу хадгалж хэрэглэхийг зөвлөж буй. 2600-2800 төгрөгөөр худалдах бөгөөд нэг ширхэг бүтээгдэхүүн 100 гр хэмжээтэй.

Нэрийн уруулын будаг

Х.Намуун инстаграм хуудсанд 61.9 мянган дагагчтай. Түүнийг жүжигчин Хүрэлхүүгийн охин, хэд хэдэн инээдмийн кинонд туслах дүр бүтээсэн, рекламны нүүр царай болсон гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Тэгвэл энэ долоо хоногт тэр өөрийн нэрийн "Wolarsen" нэртэй маттэ уруулын будгийг гаргалаа. Нийт таван өнгөтэй бөгөөд удахгүй худалдаанд гарна.

Unread app

Богино хугацаанд олон хандалт авч чадсан "Unread" сайт гар утасны апп-тай болсноо өчигдөрхөн зарлалаа. Апп-ыг татсанаар сайтад шинээр орсон мэдээллүүд таны утсанд "Notification" хэлбэрээр ирэх юм байна. Татаж авахад үнэ төлбөргүй.

"93//KIDULT" хувцасны монгол брэнд 

Орчин үеийн залуусын өдөр тутмын хувцасны "93//KIDULT" дэлгүүр нээлтээ хийлээ. Эл дэлгүүрийн хувцаснууд 48 мянгаас 1.0 сая төгрөгийн хооронд зарагдаж буй. Дэлгүүрийн хажуу хэсэгт дизайнерийн урлан байрлах бөгөөд дэлгүүрийн загварууд богино хугацаанд шинэчлэгдэн гарахаараа онцлог.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
31
47
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.