UBLife Logo
Кино

Өнөөдөр манайд нээлтээ хийж буй "Venom: Let There Be Carnage" киноны тухай 8 баримт

Өнөөдөр манайд нээлтээ хийж буй "Venom: Let There Be Carnage" киноны тухай 8 баримт

Хэдийгээр өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийж үзэх ёстой байсан ч 7 хоног хойшилсон "Venom: Let There Be Carnage" эцэст нь өнөөдөр Монголын үзэгчдэд хүрч эхэллээ.


1. Үргэлжлэл ангийг алдарт жүжигчин Энди Серкис найруулсан.

2018 онд нээлтээ хийсэн Venom киног Рубен Флэйшер найруулж байсан бол үргэлжлэл болох хоёрдугаар ангийг жүжигчнээр олон жилийн турш ажиллаж, "Lord of the Rings", "Planet of the Apes" зэрэг кинонд дүр бүтээж, өөрийн "Imaginarium Productions" студийг байгуулсан Энди Серкис найруулсан юм. Түүний найруулах ур чадварыг энэ киноны дараагаар хүмүүс ихээхэн магтсан билээ. 

2. Том Харди киноны зохиол дээр хамтран ажилласан 

Энэ ангийн зохиол дээр жүжигчин залуугийн нэр кредит хэсэгт дурдагдах бөгөөд өөрийн бүтээсэн Эдди Брокийн дүр хөгжүүлэлтийг хамт хийж, зохиол дээр Келли Марселтай хамтарчээ.

3. Мишель Уильямс эргэн ирэлт

Энэ ангийн дүрүүд дунд Мишель Уильямс дахин ирсэн нь шүтэн бишрэгчдийн хувьд "She-Venom" дахин гарах итгэл найдварыг бэлэглээд байсан юм. Гадаадын фенүүд хэдийнээ үзчихсэн болохоор биднийг спойлдох гэж ихээхэн оролдож байгаа ч бүгдээрээ мэдэхгүй, юу болохийг түрүүлж сонсолгүйгээр явж ороод л гарах эсэхийг нь мэдье дээ.

4. 2007 оноос хойших хамгийн богино хугацаатай супер баатрын кино

Ердөө 97 минут буюу 1 цаг 37 минут үргэлжлэх хугацаатай. 2007 онд гарсан "Fantastic Four: The Rise of the Silver Surfer" кино 92 минут үргэлжилдэг, супер баатрын тухай хамгийн богино гэгддэг. Веном ийнхүү хоёрт бичигдэж байна.

5. Энди Серкис нэг нөхцөлтэйгөөр энэ киног найруулахаар тохирсон 

Тэр киноны бэлтгэл ажлыг Их Британид хийхийг хүссэн бөгөөд гэр бүлээсээ удаан холдохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Гэвч энэ нь тэдний хувьд маш олзуурхууштай зүйл болсон юм. Ковид цар тахлын үед олон улсын хил хаагдсан байхад ч тэд зураг авалтын дараах ажлууд болоод бусад зүйлсийг амжуулж, ямар ч асуудалгүй киногоо дуусгаж чаджээ.

6. Маш удаан хойшлогдсон 

Кино зураг авалт бүхэлдээ 2020 оны 2 сард дууссан ч цар тахлаас болж нээлтээ хийх гэж олон ч удаа хойшилжээ. 2020 оны 10 сард гарах байсан ч 2021 оны 6 сар, дараа нь 9 сар болон хойшлогдож эцэст нь 10 сард нээлтээ хийлээ.

7. Өмнөх ангийн найруулагч Рубен Флэйшер "Zombieland: Double Tap" (2019) киног найруулахаар болж, найруулагчийг сольсон.

8. Энэ ангид Стэн Ли гардаг.

Эдди Брок хатагтай Чений дэлгүүрт ороход тэнд байдаг сэтгүүлүүдийн нэгний нүүрэн дээр Стэн Лигийн зураг байдаг. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.