Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Эх дэлхийгээ хайрлаж, ухаалаг амьдрах 40 АРГА


Дэлхий дээрх хуванцар хог хаягдлын 50 хувь нь зөвхөн нэг удаагийн хэрэглээнээс үүсэж байна. Жил бүр дэлхий даяар 500 тэрбум орчим нэг удаагийн гялгар уут хаягдаж байгаа нь минут тутам нэг гялгар уут хаягддаг гэсэн үг. Нэг гялгар уутны хэрэглээний хугацаа ердөө 15 минут боловч байгальд шингэх хугацаа нь 300-400 орчим жил. Сүүлийн 10 жилийн хугацаанд хүн төрөлхтөн өнгөрсөн 100 жилээс илүү хуванцар хог хаягдал үйлдвэрлэжээ.

Тэгвэл өдөр тутмын амьдралын хэрэглээгээ "plastic-free" буюу байгальд ээлтэйгээр хэрхэн шийдэж болох тухай 40 аргыг хүргэж байна. 

#1 Даавуун тор хэрэглэж занших. Дэлгүүрт орохдоо нэг удаагийн гялгар уут огт авахгүй байх. 

#2 Хүнсний ногооны тортой болох.

#3 Хуванцар савтай ус, ундаа худалдан авахгүй байх.

#4 Оронд нь усны савтай явах.

#5 Кофе шопоор үйлчлүүлэхдээ нэг удаагийн аягаар бус өөрийн аяганд уух зүйлээ авах.

#6 Хоолны сав, шөлний "дорвиун" савтай болох.

#7 Өөрийн гэсэн халбага, сэрээтэй болох. Гадуур хооллохдоо өөрийн халбага сэрээгээ хэрэглэх. 

#8 Төмөр соруул хэрэглэх. Нэг удаагийн соруулаас татгалзах.

#9 Дэлгүүрт ороод аль болох хуванцар биш савлагаатай бүтээгдэхүүн худалдан авах.

#10 Гоо сайхны бүтээгдэхүүн нэг худалдан авсан бол дараагийн удаа савыг нь хадгалаад "сапас"-аар нь дүүргэж хэрэглэж сурах.

#11 Модон иштэй биш торхтой зайрмаг сонгох.

#12 Гэртээ "дахин боловсруулах" уут гаргах. Түүндээ цаас, хуванцар, шил, лааз гэх мэт дахин боловсруулах боломжтой хаягдлаа цуглуулаад төвлөрсөн цэгт нь өгч байх.  

Хогоо ангилах 8 ШАЛТГААН

Байгальд хайртай байгууллагууд

#13 Нэгэнт байгаа гялгар уутны хэрэглээг уртасгах буюу ашиглаж болох бүр хэлбэрээр ашиглах

#14 Хаягдал сонины цаасаар нэг удаагийн сав, баглаа боодол хийж сурах

#15 Бусдад бэлэг өгөхдөө гялгар цаас, ахин ашиглах боломжгүй тууз сонгохгүй байх. Оронд нь сонины цаас, уяа хэрэглэх.

#16 Нэг удаагийн хөвөн, сальфеткийг даавуун алчуураар орлуулах

#17 Баглаа цэцэг авахдаа аль болох энгийн чимэглэл сонгох

#18 Нэг удаагийн бүх хэрэглээнээс татгалзах!

#19 Аль болох 100 хувь байгалиас гарган авсан бүтээгдэхүүн хэрэглэх. 

#20 Хуванцар савтай цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг сода, алимны цуу гэх мэт байгалийн бүтээгдэхүүнээр орлуулах

#21 Удаан хадгалдаг будаа, гурил, давс, элсэн чихэр гэх мэт бүтээгдэхүүнийг аль болох том савлагаагаар авч баглаа боодлыг нь хэмнэх

#22 Нэг удаа уншаад л хэрэгцээгүй болох зүйлийг хэвлэж гаргахгүй байх.

Яавал хог бага “тарих” вэ?

#23 Цаасны хаягдлаа цуглуулж, гэрийн аргаар дахин боловсруулах

#24 Халаасны үнсний савтай болох

#25 Аливаа зүйлийг дахин хэрэглэж, ашиглах сонирхолтой аргуудаас турших 

#26 Нэг өдөрт хэчнээн хог үйлдвэрлэж буйгаа шалгаж үзэх. (Өдрийн турш бүх хогоо нэг уутанд цуглуулаад үзээрэй. Үр дүн нь таныг гайхшруулж мэднэ шүү.)

#27 Нэг сард гэр бүлээрээ хэчнээн хог үйлдвэрлэж буйгаа тооцоолж үзэх. 

#28 Хэрэгцээгүй зүйлсээ шууд хаях биш хэрэгтэй хүнд нь дамжуулж, хандивлах

Загварлаг хувцас авах боломжтой хуучин хувцасны 4 ДЭЛГҮҮР

#29 Шинэ хувцас худалдан авахдаа үнэхээр хэргийг нь гартал өмсөж чадах эсэхээ бодолцож үзэх

#30 Хуучин хувцасны дэлгүүрийн үнэнч үйлчлүүлэгч болох

#31 Ахин өмсөхгүй гэж бодсон хувцасныхаа загварыг өөрчилж өмсөх. 

#32 Өөрт байгаа эд зүйлийнхээ хэрэглээний хугацааг нь уртасгах, гамтай эдлэх, арчилж тордох

#33 Өөрт болон гэр бүлдээ тохирох хэмжээний хоол бэлтгэж сурах

#34 Хоолны үлдэгдлээ бордоонд ашиглах

#35 Нэг удаагийн сахлын татуурганаас татгалзаж, олон удаагийн нэг татуургатай болох

#36 Хуванцар сойзны хэрэглээг уртасгах, модон сойз хэрэглэж дадах

#37 "Сарын тэмдгийн аяга" хэрэглэж занших

#38 Байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх, хуванцар нүсэр савлагаанаас татгалзах

#39 Байгальд ээлтэй бүтээгдэхүүний дэлгүүрийг сонгон үйлчлүүлэх

#40 Байгальд ээлтэй амьдралын хэв маягийн тухай найз нөхөд, гэр бүлдээ хуваалцах, бусдыг уриалах. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
21 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

дагина 2021.10.28 66.181.161.35

дэмжиж бнаа

0 Хариулах