Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Байгальд хайртай байгууллагууд (Цуврал №5)


“Эх оронч хүний халаасанд хог байдаг” гэсэн үг бий. Харин орчинд цагт эх оронч хүмүүс хогоо зөвхөн хогийн саванд хийх бус, ухамсартайгаар ангилан ялгаж, хаягдал дахин боловсруулах үйлдвэр лүү илгээх хүртэл санаа тавьдаг болжээ. Хэрэв та хүрээлэн буй орчиндоо хог тарьдаггүй хүн болохыг зорьж байгаа бол Юнител Группийн “Ногоон байгаасай” хөтөлбөрөөс санаачилсан "Хаягдалгүй Амьдаръя" аяны хүрээнд бэлтгэн хүргэх цуврал нийтлэлийг алгасалгүй уншаарай. Энэ удаа бид байгальд хайртай, хариуцлагатай хэрэглээг эрхэмлэдэг гурван байгууллагыг танилцуулж байна.


Судалгаанаас үзэхэд, улсын хэмжээнд гарч буй нийт хог хаягдлын 91.8 хувийг ахуйн хог хаягдал, 8.2 хувийг үйлдвэрийн хог хаягдал эзэлж байна. Харин орон сууцны хороололд оршин суугч иргэдийн хог хаягдлын бүтцийн дийлэнх хувийг (36-41 хувь) хоол, хүнсний хог хаягдал эзэлдэг бөгөөд үүнийг дахин боловсруулах бүрэн боломжтой юм. 

Хэрэв та ахуйн хог хаягдлаа хэрхэн ангилан ялгах, дахин боловсруулах, хаана тушаахаа мэдэхгүй байвал наашаа суугаад үүнийг уншаарай.   Байгальд хайртай, түүнийг хамгаалахын төлөө бодит үйлдэл хийдэг хүмүүс улам олон болсоор байна. 

Зориг сан чийгийн улаан хорхой ашиглан хог хаягдлаа дахин боловсруулж байна

Зориг сан байгаль орчны чиглэлээр оюутан, залуус руу чиглэсэн хэд хэдэн хөтөлбөрийг зохион байгуулдаг билээ. Тус хамт олон оффисын орчинд хүнсний хог хаягдлаа бууруулж, байгаль орчинд ээлтэй хэв маягийг бий болгох боломжтой гэдгийг өөрсдийн биеэр үлгэрлэн үзүүлж байна. Зориг сангийн хамт олон хогийг эх үүсвэр дээр нь ангилах, чийгийн улаан хорхой ашиглан хүнсний хаягдлаа дахин боловсруулж, бордоо бэлддэг болжээ. 

"Бид анх Азийн сангаас 200 орчим ширхэг чийгийн улаан хорхой авч, органик хог хаягдлаа дахин боловсруулж эхэлсэн. Чийгийн улаан хорхойг үржүүлэхийн тулд бор болон ногоон хог хаягдлыг тэнцвэртэйгээр өгч, хөрсний чийгийг нь тохируулах хэрэгтэй. Бор гэдэг нь ургамал, навчны төрлийн хаягдал, ногоон гэдэг нь цай, ногооны хальсны үлдэгдлийг хэлдэг. Бид кофе болон цайны шаар, ногоо, жимс, өндөгний хальс, хатсан навч зэргийг жижиглэж нунтаглаад чийгийн улааныг хооллодог. Энэ нь эргээд органик бордоо болно гэсэн үг. Харин мах, махан бүтээгдэхүүн, загас, сонгино, сүүний гаралтай бүтээгдэхүүн, хүчиллэг жимсний хальс зэргийг өгч болохгүй. Мөн хайрцагны дээд талд нүх гаргаж, амьсгалах орчныг нь бүрдүүлж өгвөл тохиромжтой" гэж Зориг сангийн хөтөлбөрийн зохицуулагч М.Маралмаа ярьсан юм.

ЗурагТайлбар
Зориг сангийн хамт олон хогоо ингэж ангилдаг. 

“Царцаа ногоон” үйлчилгээ хоёрдугаар сараас хойш 1000 орчим айлд хүрчээ

"Царцаа ногоон" үйлчилгээ дахиврын түүхий эдийг ялган ангилахад зориулсан GoBox дахиврын савыг бүтээж байгууллага, хотхонуудад санал болгож байна.

Хог хаягдлыг бууруулах чиглэлээр санаачилга гарган ажиллаж буй байгууллагуудын нэг бол “Царцаа ногоон” үйлчилгээ юм. Бид “Хогоо багасгая” групп, “Царцаа ногоон” дуудлагын үйлчилгээг санаачлагчдын нэг Б.Саруултай уулзлаа. 

Ангилж, ялгасан хуванцар хог ингэж харагддаг. 

Тэрбээр хот төлөвлөгч мэргэжилтэй бөгөөд “Хогоо багасгая” фэйсбүүк группт нэгдсэнээр хог хаягдлыг ялган ангилах, дахин боловсруулах талаар ойлголтоо гүнзгийрүүлсэн гэв. Мөн хогоо ангилж хаях эрмэлзэлтэй хүмүүс болон түүхий эдийг дахин боловсруулах зорилготой үйлдвэрүүд байдаг ч тэднийг холбох гүүр дутагдаж байгааг анзаарч, айлуудаас ангилсан хогийг нь дуудлагаар очиж аваад, хаягдал дахин боловсруулах 10 гаруй үйлдвэрт хүргэдэг “Царцаа ногоон” үйлчилгээг нэвтрүүлсэн байна. 

 “Хогоо багасгая” групп хүмүүст ямар их нөлөөлснийг хардаа! Зарим хүн хогоо ийм их хөдөлмөр гаргаж ангилаад "Царцаа ногоон"-д тушаадаг байна. 

“Царцаа ногоон” үйлчилгээ хоёрдугаар сараас хойш 1000 орчим айлд хүрчээ. Үүгээр зогсохгүй, илүү далайцтай үйл ажиллагаа явуулахыг хүссэн залуучууд төслөө бичиж, санхүүжилтээ бүрдүүлчихсэн, хамтарч ажиллахаар ханддаг болсон тухай Б.Саруул ярьсан юм. Одоо тэд албан байгууллага, олон нийтийн үйлчилгээний газрууд цаашлаад ерөнхий боловсролын сургуулиудад энэ жишгийг тогтоохоор ажиллаж байгаа аж. 

Мэдрэмж, мэдлэг, мэдээлэл түгээх зорилготой БиоАмьдрал дэлгүүр 

Монголын хамгийн анхны биорганик дэлгүүр болох "БиоАмьдрал"-ыг амралтын өдөр зорин очлоо. 2018 оны хоёрдугаар сард нээгдсэн тус дэлгүүр байгальд ээлтэй, эрүүл мэндэд тустай төрөл бүрийн органик бараа бүтээгдэхүүнийг худалдахын зэрэгцээ био амьдралын хэрэглээ, ач холбогдлыг хүмүүст сургалт, зөвлөгөөгөөр дамжуулан хүргэдэг байна. "БиоАмьдрал"-ын хамт олон байгальд ээлтэй, хаягдалтай амьдрахад бүтээлч байдал чухал гэж үздэг аж. Тиймээс хатуу үнэртэн, шүдний оо, биеийн тос, гоо сайхны серум, гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг өөрийн гараар хийж сурахад зориулсан төрөл бүрийн сургалтыг зохион байгуулдаг гэлээ. 

Түүнчлэн "БиоАмьдрал"-ынхан хог хаягдлыг бууруулж, хариуцлагатай хэрэглээг олон нийтэд сурталчлан, таниулахын тулд дараах алхмуудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг байна. Тухайлбал: 

  • Үйлчлүүлэгчдээсээ хаягдал шилийг цуглуулж аваад шингэн бүтээгдэхүүнээ хийж өгдөг.
  • Үс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч LaPerla компанийн шампунь, ангижруулагчийг зөвхөн "БиоАмьдрал" дэлгүүрээс савлагаагүйгээр худалдан авах боломжтой. 
  • Гаднаас ирсэн барааны хайрцгаас бүтээгдэхүүнийхээ сав, боодлыг гаргаж авдаг бөгөөд гялгар уут огт ашигладаггүй. 
  • Импортоор оруулж ирсэн бүтээгдэхүүний сав, баглаа нь ямар нэгэн цайруулагч бодис ашиглаагүй цаасаар хийгдсэн байдаг. Мөн гадна талын гялгар уутыг байгальд долоо хоногийн дотор шингэдэг эрдэнэ шишийн цардуулаар хийсэн байдаг. 
  • Дахин боловсруулах шаардлагатай хог хаягдлыг "Царцаа ногоон" үйлчилгээг дуудаж, тушаадаг. 

Нийтлэлийн төгсгөлд, “Ногоон байгаасай” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж буй Юнител Группийг дурдах нь зүйтэй юм. Тус групп "Ногоон байгаасай” хөтөлбөрийг 2017 оноос хойш тогтмол хэрэгжүүлж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, томоохон баяр, наадмуудын үеэр эко хогийн сав байршуулах зэрэг олон нийтийг хамарсан аянуудыг зохион байгуулжээ.  "Хаягдалгүй Амьдаръя" аян нь Юнител Группийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн нэг билээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
14
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.11.16 103.26.195.73

bas arig bank bol hog hayagdliig dahin ashiglaj uilchilgeenii zaal buh zuilee shiiddeg narnii erchim huchiig ashigladag ulger jishee baigullaga gj boddog

0 Хариулах


Дөл 2019.11.06 77.111.247.145

ресторан хоолны газрууд их хоолны сав баглаа боодлын хаягдал гаргадаг. Энэ тал дээр Rosewood ресторантай холбогдоод хийж байгаа ажлуудыг нь асуугаад үзээрэй. Үйлчилгээний газрууд дундаа байгальд ээлтэй тогтвортой үйл ажиллагааг дэмждэг, хийсэн ажлууд нь томоохон ресторануудад байнга үлгэр жишээ болдог.

0 Хариулах