2022 онд дэлгэцээр гарахаар товлогдоод буй "Amazon Studios"-ийн "The Power" гэх олон ангит кинонд монгол жүжигчин А.Баярцэцэг тоглосон байна.
Энэхүү триллер цуврал бүтээл нь 10 ангитай байх бөгөөд А.Баярцэцэг Цахилгаан охины дүрийг бүтээх болжээ.

Тус киног зохиолч Наоми Алдермэний 2016 онд хэвлүүлсэн "The Power" гэх ижил нэрт романаас сэдэвлэн бүтээжээ.
Түүний бүтээсэн дүрийн нэрийг Солонго гэх бөгөөд 4 ангийн турш гарна хэмээн iMDB дээр мэдээлэл нь оржээ.

Тус кинонд дэлхийн алдартай жүжигчид болох Алис Ив, Лэсли Манн, Тим Рббинс, Жон Лэгүйзамо, Роб Делани, Рэйн Уилсон, Аулии Кравальо гэх мэт олон алдартан оролцон тогложээ.

Киноны зураг авалт 2020 оны хоёрдугаар сард хийгдэх ёстой байсан ч цар тахлын улмаас хойшлогдсоор 2021 оны эхээр эхэлсэн байна. Нээлтээ хийх тодорхой хугацаа товлогдоогүй байна.
