UBLife Logo
Кино

Уиллем Дефо нэг л болзолтойгоор "Spider-Man: No Way Home"-д эргэн ирэхийг зөвшөөрчээ

Уиллем Дефо нэг л болзолтойгоор "Spider-Man: No Way Home"-д эргэн ирэхийг зөвшөөрчээ

Хүн-Аалз киноны хамгийн алдартай хорон санаатан, Green Goblin-ий дүрийг Уиллем Дефо 2002 онд бүтээж байсан юм. 

Фенүүд түүнийг Spider-Man: No Way Home кинонд эргэн ирэх болсныг дуулаад ихээхэн баярлаж, сэтгэл догдлон хүлээж авсан. 

Гэхдээ жүжигчин Уиллем тус кинонд өөрийн ганц л шаардлагыг тавьж, түүнийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эргэн ирэхээ мэдэгдэж байжээ. Тэр нь Уиллем өөрөө киноныхоо бүх хэсэгт тоглох бөгөөд ямар ч орлон тоглогч байх ёсгүй гэсэн болзол байсан юм. 

Өдгөө 66 настай Уиллем киноны тулаант хэсгүүдэд ч өөрөө тоглож, бүхэлд нь өөрийгөө энэ кинонд зориулсан юм. Энэхүү шийдвэр өөрт нь маш чухал байсан бөгөөд зөвшөөрөөгүй тохиолдолд гэрээнд гарын үсэг зурж, кинонд нэгдэхгүй байсан гэдгээ ч тэр хэлсэн юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
1
57
2
0
2
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.