
BTS хамтлагийн гишүүн Мин Юнги Ковид-19 халдвар авчээ
BTS хамтлаг АНУ дахь тоглолтынхоо дараа түр завсарлага авч буйгаа зарлаж байсан бөгөөд гишүүд эргэн Солонгост ирснийхээ дараа хэсэг хугацаанд тусгаарлалтад орж байсан юм.
Харин тус хамтлагийн гишүүн Мин Юнги буюу Шюгагийн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан гэдгийг хамтлагийн менежер мэдэгджээ.
"Бид уран бүтээлчдийнхээ эрүүл мэндийг нэн түрүүнд тавьж байгаа. Юнгиг хэдийнээ эмчилгээнд хамруулж эхэлсэн бөгөөд түргэн эдгэхэд нь тусалж бид бүгдийг хийнэ" гэж мэдэгджээ. Бусад гишүүдийн шинжилгээний хариу одоогоор эерэг гарсан гэх мэдээлэл алга байна.
Түүнийг хурдан эдгээсэй хэмээн сая сая фэнүүд нь хайраа илгээж сууна ♡
Monhzaya 2021.12.28 202.126.88.141
Yahavdee
1 0 Хариулах