Хүүхэд байхдаа үзсэн хүүхэлдэйн кино бидний сэтгэлд хоногшиж, насан туршийн төлөвшил, зан чанарт чухал нөлөө үзүүлдэг. Тэгвэл хүүхэдтэйгээ хамт үзэж, үйл явдлыг нь ярилцан халуун дулаан цаг мөчийг өнгөрүүлэх "хөөрхөн" үйл явдалтай, шилдэг гэгдэх дараах бүтээлүүдээс танд санал болгож байна.
Эдгээр бүх бүтээлийг та яг одоо СКАЙмедиа болон SkyGO-оос үзээрэй.
#1 Winnie the Pooh
Пух баавгайн адал явдал яагаад хамгийн хөөрхөн нь гээч? Тэр хэзээ ч найзууддаа мууг санадаггүй, зөөлөн хөвсгөр, сайхан сэтгэлтэй, бас үнэхээр хөгжилтэй. Түүний дулаахан түүхүүд танай гэр бүлийг уйдаахгүй бөгөөд хүүхдүүдэд сайхан сэтгэл ямар хүчтэйг ойлгуулах болно.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/19b2e83d431378cdf6344443c6e306f2.jpg)
#2 The Grinch
Зул сарын баярт дургүй ногоон гринч бяцхан тосгоны хүмүүсээс баяр хөөрийг нь "хулгайлахаар" завдах зуураа юуг ойлгох бол? Бүх хүмүүсийн хийж буйг хийж, олон нийтийг дагахаас илүү өөрийнхөөрөө ч тав тухтай, аз жаргалтай байж болохыг гринч ойлгуулах болно.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/50101e0fddc12e30e2e1d235083e6bfd.jpg)
#3 Toy Story 1,2,3,4
"Тоглоомын түүх"-тэй хамт хүүхэд насаа өнгөрүүлсэн хүүхдүүд одоо бүгд том болсон ч, үеийн үед сэтгэлд хоногших чухал бүтээл яах аргагүй мөн билээ. Тоглоомоо хайрлах, найз шигээ бодон нандигнах дулаахан мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй...
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/090a61e3938331b1e25aac9f7d77325d.jpg)
#4 RATATOUILLE
"Сайхан хоолыг таашаан иддэг хүн хэзээ ч муу хүн байдаггүй" гэх алдарт найруулагч Федерико Феллинигийн үг бий. Бяцхан хулганы өхөөрдөм түүхийг үзсэн хүүхэд хоолоо амтархан иддэг, бусдыг хүндэтгэдэг болох нь аргагүй ээ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/07ac8648029d4cab4e7e3f4acb63aa39.jpg)
#5 Wreck it Ralph
Хүүхэлдэйн кино бүрт муу, сайн талын баатрууд гардаг. Харин Ралф бол сайн талын баатрууд муугаа ялан дийлснээр төгсдөг нэгэн хэвийн түүх биш. Бүх цаг үеийн шилдэг видео тоглоомын баатрууд нэгдсэн эл бүтээл хүүхдүүдийн харах өнцгийг өөрчилж, бусдыг ялгаваргүйгээр хайрладаг болгох болно.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/ac7c0a1e58d4a64666a7b84051f97fca.jpg)
#6 Маамуу
Аами Таами хоёрын хөгжилтэй түүхүүд танд ч бас таалагдах болно. Зураглал нь үнэхээр өнгөлөг, сэтгэлд дулаахан, сайхан мэдрэмж төрүүлэхээс гадна анги бүр нь хүүхдэд аливааг сургах гэж хүчлэхээс илүү жижигхэн хөөрхөн сургамжийг өгнө.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/7f69d8e16fa4090c9b2efbb4cbc1e9b5.jpg)
#7 UP
Нөхөрлөл, хайр сэтгэл, хүсэл мөрөөдөл, итгэл, тусч өгөөмөр байдлын тухай өгүүлэх эл бүтээлийг мэдэхгүй хүн үгүй. Гэхдээ энэ удаа хүүхэдтэйгээ хамт тухлан үзэж, үйл явдлынх нь тухай ярилцахаа мартуузай.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/76a9e0027910d13d01706274c0b4d57c.jpg)
#8 Inside Out
Энэхүү бүтээлийг үзсэн хүүхэд бүр өөрийнх нь дотор ийм хөөрхөн мэдрэмжүүд амьдардаг болохыг хараад өөрийгөө ойлгож, мэдрэмжээ хүлээн зөвшөөрч сурах болно.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/d9d1a79ef6ee34b5c9898ce944e2ef5d.jpg)
#9 The Incredibles
Сүпер гэр бүлийг сүпер хүч чадал, ер бусын чадвар бус гэр бүлээ гэх сэтгэл л хүчирхэг, сүпер болгож буйг та анзаарсан уу? Гэр бүлээрээ үзэн нэгнээ ойлгож, дотносуулах бүтээл.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/fe1a0504632798e0704c702226855793.jpg)
#10 Alice in Wonderland 1951
Бүх цаг үеийн хамгийн шилдэг хүүхдийн зурагт номоос сэдэвлэсэн Алисагийн гайхамшгийн оронд өнгөрүүлэх адал явдлыг та санаж байна уу? Галзуу малгайчин, цагчин туулай, ярьдаг цэцэгс гээд л хүүхдийн уран төсөөллийг баяжуулахаас гадна аливаа зүйлд "Яагаад?" хэмээн эргэлзэх бүтээлч сэтгэхүйг төрүүлэх болно.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/c5af30a1eda99d28b8ab41ebc0bd25cc.jpg)
#11 Finding Dory
Хөгжилтэй, цайлган, өөрийнхөөрөө зантай Дори яах аргагүй "хайр" юм. Богино хугацааны ой санамжаа алдах эмгэгтэй Дори гэр бүлийнхээ тухай дурсамжаа санаснаар тэднийг эрэн хайх аяллаа эхлүүлнэ. Бид бүгд өөр. Немо богино сэрвээтэй бол Хэнк наймаалж тэмтрүүлгүй гэхчлэн хүн бүхэн ижилхэн байх албагүй ч, нэгэндээ сайхан сэтгэлээр хандаж, хамтдаа аз жаргалтай байж болохыг Доригийн түүх өгүүлнэ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/52293cde39a76122455da1eba15de1a6.jpg)
#12 Бумбардай- Аргалд явсан нь
Олон улсын "Манга" уралдаанд тэргүүлсэн бүтээлийн хүүхэлдэйн киног заавал үзээрэй. Монгол ахуй, зан соёлыг харуулахаас гадна хүүхдүүдийн сонирхлыг татах өвөрмөц чадварлаг, дулаахан хийцтэйг дурдууштай.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/2c8854c0042d32a06afd9ba38321c399.jpg)
Эдгээр болон бусад 200 гаруй шилдэг хүүхэлдэйн киног та яг одоо СКАЙмедиа болон SkyGO-оос үзэх боломжтой шүү.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/6cb902d1b396a4a7b7202fe362e2b065.jpg)