UBLife Logo
Кино

"Morbius" киноны нээлт дөрөв дэх удаагаа хойшиллоо

"Morbius" киноны нээлт дөрөв дэх удаагаа хойшиллоо

2022 оны нэгдүгээр сарын 28-нд нээлтээ хийх ёстой байсан "Morbius" киноны нээлтийг Sony студи хойшлуулж, 4 сарын 1-нд гаргахаар болжээ. 

Анх 2021 оны 3 сарын 19-нд гарах ёстой байсан ч хугацаа нь 10 сарын 8 болж хойшилсон. Харин түүний дараа 1 сарын 28-нд гэж товлогдсон боловч бид дахиад хүлээх хэрэгтэй болов.

Ийнхүү хойшлуулах болсны нэгэн том шалтгааныг хүмүүс Sony-гийн хамгийн амжилттай бүтээлүүдийн нэг болох Spider-Man: No Way Home-той холбон ярьж байна. Тус бүтээл хөл хорионы үед хамгийн өндөр ашиг орлого олсон төдийгүй одоо ч тэрхүү амжилт үргэлжилсээр байгаа тул тэд дараагийн бүтээлээ хойшлуулах болжээ. 

Найруулагч Дэньел Эспинозагийн бүтээл, Оскарын шагналт жүжигчин Жаред Летогийн гол дүрд нь тоглосон анти-баатарын тухай өгүүлэх "Morbius"-ийг бид үзэхийн тулд дахиад 3 орчим сар хүлээх хэрэгтэй болж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.