Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

“Хүүхэд залуус уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөх нь” төслийн хүрээнд хийсэн ТАВАН ажил


НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн мэдээлснээр манай улс дэлхийн дулааралд өртөх өндөр эрсдэлтэй орнуудын нэгт тооцогдож байна. Сүүлийн 70 жилд Монгол Улсын агаарын дундаж температур дэлхийн дунджаас 3 дахин хурдан өсөж, 2-оос дээш хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас давсан үзүүлэлт юм.


Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж буй нийгмийн бүлэг бол хүүхэд билээ. Дэлхий дээр энэхүү өөрчлөлтөөс болж нэг тэрбум хүүхэд өндөр эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй судалгаа бий. Уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн хор уршиг одоогийн хүүхэд залуусын амьдралд хамгийн ихээр нөлөөлөх учир тэдний төлөө гаргаж буй шийдвэр бүрт хүүхэд залуусыг татан оролцуулж, дуу хоолойг нь сонсож, үйл хэргийг нь дэмжих шаардлагатай. 

Тиймээс “Пипл Ин Нийд” ОУТББ, Монголын скаутын холбоо хамтран “Хүүхэд залуус уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөх нь” төслийг зохион байгуулж, дараах ТАВАН ажлыг амжилттай хэрэгжүүллээ. 

НЭГ. YOUCCAN

НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын скаутын холбоотой хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, цэвэр агаарын төлөөх хүүхэд залуучуудын сүлжээ "YOUCCAN" -ыг 2019 онд үүсгэн байгуулсан ба тус сүлжээ нь уур амьсгал, байгаль орчны бодлогыг хянаж, залуусын дуу хоолойг илэрхийлэх нэгдсэн платформ юм. Үүгээр дамжуулан орон нутгийн болон үндэсний оролцогч талуудын дунд бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх, шинэ арга барил, инновац нэвтрүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч идэвхтэн залууст дэмжлэг үзүүлэх зорилготой. Өнгөрсөн онд тус сүлжээний гишүүдийн оролцоонд тулгуурлан тэдний санал бодлыг үндэсний болон олон улсын түвшний шийдвэр гаргагчдад хүргэхээр зорьж ажиллаа.



“Монгол орон уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэх хямралын үр дагавар, ялангуяа хүүхэд, залууст үзүүлэх нөлөөг бууруулахад оролцох шаардлагатай. Дэлхийн хамтын нийгэмлэг, иргэн бүр хүүхдийн байгаль орчны эрхийг өнөө үед ч, ирээдүйд ч хамгаалахын тулд одооноос ажиллах ёстой.”


Тим Женкинс, “Пипл ин Нийд” ОУТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч


Хоёр. “ӨӨРЧЛӨГДӨЖ БУЙ ТЭНГЭР” баримтат кино

Монгол орны уур амьсгалын өөрчлөлт болон агаарын бохирдлын тухай “Өөрчлөгдөж буй тэнгэр” хэмээх богино хэмжээний бүтээлийг төслийн хүрээнд туурьвиж, арваннэгдүгээр сард Шотланд дахь Глазгоу хотод зохион байгуулагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн 26 дугаар хурлын үеэр толилууллаа.
Сүүлийн хорь гаруй жилд Монголын цаг уурын нөхцөл байдал өөрчлөгдөж, малчид, тариаланчид өвөг дээдсийнхээ нутгийг орхиж, хот суурин газар руу нүүхэд хүрч байна. Агаарын бохирдол, зуд, ган, цөлжилт, ой хээрийн түймэр зэрэгт өртсөн монголын олон арван мянган өрхийн хувьд уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь хаа холын мэдээ биш, өнөөгийн бодит байдал болоод буй тухай энэхүү кино өгүүлдэг юм.


Гурав. “Өсвөрийн парламент хөтөлбөр”

“Өсвөрийн Парламент” нь үе тэнгийнхний парламентын боловсролын хөтөлбөр агаад Монгол орны өнцөг булан бүрт аж төрж буй өсвөр насныхан мэдлэг туршлагаа солилцож, дуу хоолойгоо хүргэх, оролцооны томоохон нэгдэл юм. Энэхүү хөтөлбөрийн эрхэм зорилго нь тогтвортой хөгжил ба орчин, ногоон эдийн засгийг сурталчлах мэдлэгтэй, нээлттэй сэтгэлгээтэй,хариуцлагатай,идэвхтэй залуу үеийнхэнд урам зориг өгч, чадавхжуулах замаар нийгэмд эерэгээр нөлөөлөх явдал билээ. 

Мөн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг сурталчлах, Монгол Улс даяар илүү хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй нийгмийг бүтээхэд чиглэсэн өөрчлөлтийн чухал гараа боллоо. Хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг, 9 дүүргээс 15-17 насны 90 хүүхдийг шалгаруулан сонгож, зургаан долоо хоногийн сургалт, байнгын хурал, нэгдсэн чуулганууд, орон нутагт нөлөөллийн компанит ажлуудыг зохион байгуулав.

Дөрөв. UNLEASH

UNLEASH бол Тогтвортой Хөгжлийн Зорилгод хүрэхийн төлөө даян дэлхийн шилдэг, авьяаслаг хүмүүсийг нэгтгэх зорилготой дэлхийн санаачилга юм. Тэдгээр шилдгүүд нэг дор цуглан санаа бодлоо уралдуулж, хуваалцаж, сүлжээ байгуулан, шийдэл дэвшүүлж байх нь UNLEASH-ын зорилго. Жил бүр инновацын лабораторид дэлхийн өнцөг булан бүрээс 1000 залуусыг нэгтгэн цуглуулж, тэдний дунд хакатон уралдаан зохион байгуулж, шилдэгийг шалгаруулан, оролцогч залуусын чадавхийг бэхжүүлэх, боловсруулсан шийдлийг нь хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг билээ.

Монгол дахь UNLEASH хакатон 2021

“Хүүхэд залуус уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөх нь” төслийн хүрээнд агаарын бохирдлыг арилгах, бууруулахад чиглэсэн шинэ санаачлага, шийдэл шалгаруулах хакатон уралдааныг Улаанбаатар хотод зохион байгуулж, 150 гаруй залуус оролцон, шалгарсан санаачлагыг хөгжүүлэхэд зориулан 13 сая төгрөгийн тэтгэлэг олгов. Үүнд “re-Develop” хувийн сууц эзэмшигчдэд зориулсан цахим платформ хөгжүүлэх санаачлага тэргүүн байр эзэлж, “My breath” зан үйл, дадал хэвшүүлэх аппликейшн удаалж, “ELVEICO Цахилгаан хөдөлгүүрт машин эзэмшигчдэд зориулсан аппликейшн гуравдугаар байрт орсон юм.

Тав. Serser.mn цахим хуудсыг нээв

Хүүхэд залуус хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаар авч хэрэгжүүлж буй бодлогод үнэлгээ өгөх боломжтой serser.mn мэдээлэл, онооны цахим хуудсыг нээлээ. Уг цахим самбарыг Швейцарын Хөгжлийн Агентлаг , НҮБ- ын Хүүхдийн Сан, Пипл ин Нийд (ПИН) Олон улсын байгууллагуудын дэмжлэгээр “Цогц Хөгжлийн Үндэсний Төв” өсвөр үе, залуучуудад зориулан бүтээсэн юм.
Энэхүү хуудсаас хүүхдүүд хүрээлэн буй орчны бодлогын биелэлтийг сонирхолтой арга замаар үнэлж, санаа оноогоо хуваалцаж, дуу хоолойгоо нэгтгэн, байгаль орчны талаар шинжлэх ухаанд суурилсан мэдлэг олж авах болно. Хэрэглэгчид 15-18, 19-23, 23-аас дээш гэсэн гурван насны ангиллаар үнэлгээ өгч, байгаль орчноо хамгаалах талаар өөрсдийн санал бодлоо илэрхийлэн, мөн сонирхолтой асуултад хариулж мэдлэгээ сорих боломжтой.


"Швейцарийн хөгжлийн агентлаг болон НҮБ-ын Хүүхдийн Сан хүүхэд залууст уур амьсгалын өөрчлөлт болон агаарын бохирдлын эсрэг санал бодлоо бодлого боловсруулагчдад хүргэхэд нь туслах, тэдний сайн дурын оролцоо, нөлөөллийн үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор “Пипл Ин Нийд” ОУТББ, Монголын скаутын холбоотой хамтран “Хүүхэд, залуус уур амьсгалын өөрчлөлт эсрэг, цэвэр агаарын төлөө нөлөөлөх нь” төслийг хэрэгжүүллээ."

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
2
14 цагийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
18 цагийн өмнө
Coachella 2024-д хүрэлцэн ирсэн оддын төрх
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.