Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвхөн ШӨНӨ л мэдэрч болох 8 гайхалтай мэдрэмж


Шөнө дунд шинэ санаа төрж, алдартай уран бүтээлчид шөнөөр суут бүтээлээ туурвин, орой болоход сэтгэл хөдлөл болон үр бүтээмж нэмэгддэгийг та анзаарсан уу? Зөвхөн шөнөөр л мэдэрч, хүртэж болох ер бусын мэдрэмжүүд юу гээч? 

#1 Хэний ч мэдрэхгүй амар амгалан 

Ихэнх хүн унтаж амарч байгаа тул таныг сатааруулах зүйл шөнө дунд бараг л гарахгүй. Шөнийн амар амгаланг юутай ч зүйрлэшгүй. 

#2 Шинэ санаа, онцгой бүтээл төрөх агшин 

Шөнө болмогц л таны тархи гайхалтай сэргэг ажиллаж, шинэ санаа сум шиг харван ирдэг үү? Анхаарал төвлөрөл, бүтээлч байдал шөнөөр нэмэгддэг тул Стивен Кинг, Кафка, Ж.К.Роулинг гээд л нэртэй уран бүтээлчид шөнөөр ажиллахыг эрхэмлэдэг шүү. 

#3 Шөнийн турш ашиглах үнэгүй дата! 

Шөнийн шар шувуудад хамгийн хэрэгтэй зүйл мэдээж дата. Тэгвэл U brand-ийн хэрэглэгчид шөнийн турш үнэ төлбөргүй дата ашигладгийг та мэдэх үү? Яг одоо 1484 дугаарт SHUNU гэж бичээд идэвхжүүлээрэй.

Илүү их мэдээллийг ЭНД даран аваарай. 

#4 Нар мандахыг харах гайхалтай мөч

Урт удаан шөнийн дараа үүлс нэвтлэн гэрэлтэх нарны илчийг төсөөлөхөд л жир бусын биш гэж үү?

#5 Гүн гүнзгий харилцан яриа 

Шөнө дунд хүмүүсийн сэтгэл хөдлөл нэмэгдэж, улмаар нэгэндээ сэтгэлээ илчлэх, зүрх сэтгэлээ уудлах хүсэл нэмэгддэг. Гүн гүнзгий харилцан яриа үүсгэхийг хүсвэл шөнийг хүлээхэд л хангалттай. 

#6 Жижигхэн зүйлсийг анзаарах боломж

Зуны шөнийн тэнгэрт түгэх оддыг санаж байна уу? Зүгээр л ширтэн хэвтэхэд та урьд өмнө нь яагаад ийм үзэсгэлэнтэйг нь олж хардаггүй байснаа гайхах вий. Өөр бас шөнөөр л бидний анзаардаг ер бусын зүйлс их бий... 


#7 Бүхэл шөнөжин ном, кино, урлагт шумбах

Дуртай киногоо үзэж, хайртай номоо шөнөөр амтархан уншихад цаг хугацаа харвах мэт л урсах болно. 

#8 Өөр рүүгээ өнгийх урт удаан аялал

Амьдралаа төлөвлөж, дурсамж болон ирээдүйгээ тунгаан, зоримог шийдвэр гаргахад шөнө гайхалтай нөлөөлдөг. Бүтээлч байдал, шийдвэр гаргалт, сэтгэн бодох чадвар аль аль нь нэмэгдэх тул өөрийгөө ойлгож, амьдралаа бодоход хамгийн тохиромжтой цаг юм. 




Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
5 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
6 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
18
8
2
0
1
2
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.