АНУ-ын DJ Skrillex-ийн хөгжим шумуул үргээдэг болохыг Малайз улсын судлаачид хэд хэдэн удаагийн судалгаагаар тогтоосон байна. "Acta Tropica" нэрт шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаагаар электрон хөгжим тоглох үеэр шумуулын цус сорох хүсэл нь багасдаг нь ажиглагджээ.
Ялангуяа Skrillex-ийн 'Scary Monsters and Nice Sprites' хөгжим бусад хөгжмүүдээс илүү ихээр шумуул үргээж байжээ. 12 цагийн турш огт хооллоогүй шумуулыг шишүүхэйтэй торонд хийн, электрон хөгжим сонсгоход шишүүхэйг огт хазаж шимээгүй бөгөөд хөгжим зогсоход 30 секундын дараа хатгахаар завджээ.
Мөн уг туршилт судалгаагаар шумуул хөгжимд маш мэдрэг тул дуу чимээ багатай орчин дахь хүмүүсийг илүү их хатгадаг нь ажиглагдсан гэнэ. Цусаар хооллогч шумуул нь халдварт өвчин тараагч болдог тул ийнхүү хөгжмөөр сэргийлэх боломжтойг ч судлаачид онцолжээ.
Эх сурвалж: NBC