UBLife Logo
Спорт

Монголчуудын түгээмэл тоглодог и-спортын ДӨРВӨН төрөл

Ub.life
Ub.life
Монголчуудын түгээмэл тоглодог и-спортын ДӨРВӨН төрөл

Монголын ZEUS баг өнгөрсөн онд PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар байрт шалгарч 100 мянган ам.долларын эзэд болсноор шагналынхаа мөнгөнөөс 5000 ам.долларын татварыг Улсын төсөвт төвлөрүүлж байв. Тэр цагаас эргэлзээтэй байсан олон асуултын оньс тайлагдаж, монголчууд и-спортыг хүлээн зөвшөөрсөн билээ. Бид та бүхэндээ Монголд түгээмэл тоглогддог и-спортын ДӨРВӨН төрлийг танилцуулж байна.  

1. Pubg Mobile

"PUBG" бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай, хамгийн өндөр ашиг олсон, хамгийн их тоглогдсон видео тоглоомуудын нэг гээд олон үзүүлэлтээрээ и-спортын төрлүүдээс хэдийн цойлоод эхэлжээ. "PUBG" корпорацийн хөгжүүлсэн "PUGB Mobile" хувилбарыг өнгөрсөн оны гуравдугаар сарын байдлаар нэг тэрбум хүн татан авсан байна. Улмаар өнгөрсөн оны наймдугаар сарын байдлаар гар утсанд суурилагдсан хувилбараасаа л гэхэд 6.2 тэрбум гаруй ам долларын ашиг олоод буй ажээ.

2. Дота 2

И-спортын төрлүүдээс хамгийн их шагналын сантай тэмцээнүүд "Дота 2" тоглоомоор зохиогддог. Албан ёсоор нээлтээ хийхээсээ нэг сарын өмнө Steam дээр хамгийн их тоглогдсон тоглоомоор тодорч байв. Малайзад төвтэй Ази Номхон Далайн Технологи, Инновацийн Их Сургууль тэргүүтэй Азийн зарим их, дээд сургуулиуд оюутнууддаа "Дота 2" тоглоомын талаар заадаг. Түүнчлэн Азийн танхимын болон тулааны спортын наадам, Зүүн өмнөд Азийн наадам зэрэг Азийн олон спортын арга хэмжээний нэг хэсэгт багтдаг юм. Харин Монголд 2013 оны 11-р сараас хойш идэвхтэй тоглогчдын тоо нь 600 мянгаас буурч байгаагүй.

3. Mobile Legend

2016 онд худалдаанд гарсан уг тоглоом нь дэлхий даяар, тэр дундаа Зүүн өмнөд Азид алдартай. Энэ төрлийн тоглоомын анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны арваннэгдүгээр сард Малайзын Куала Лумпур хотын Аксиата Аренад болсон. Тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг 16 баг оролцож, 250,000 ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдсөн юм. "Mobile Legend" анх нээлтээ хийх үедээ 10 хүртэлх баатартай байсан. Харин 2018 оны арваннэгдүгээр сар гэхэд энэ тоо 70 болж өссөн бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар 112 баатраас сонгох боломж серверт нь бүрджээ.

4. Counter-Strike: Global Offensive

Энэ бол Counter-Strike цувралын дөрөв дэх хувилбар юм. Тэдний хөгжүүлсэн уг хувилбарыг нь сар бүр ойролцоогоор 11 сая тоглогч татаж байгаа бөгөөд өдгөө Valve-ийн Steam платформ дээр хамгийн их тоглогддог тоглоомуудын нэг билээ.

Дашрамд сонирхуулахад, Монголын хамгийн анхны Live Streaming платформ болох Jig Jug-аас U brand болон UBCab, Mplus-тай хамтран 181 сая төгрөгийн шагналын сантай "Road To National Championship" и-спортын тэмцээнийг эхлүүлээд байгаа аж. Уг тэмцээн нь PUBG Mobile, DOTA 2, CSGO, Mobile Legends гэсэн төрлүүдээр зургаан сарын турш үргэлжилнэ. Ингэхдээ qualifier, invitational, national championship гэсэн 3 үе шаттайгаар явагдахаар болжээ. 

Jig Jug платформын хамт олон цахим спортын дэлхийн шилдэг серверүүдийн нэг болох FACEIT дээрх 24 мянган хэрэглэгчтэй "Мета"-гийн серверийг албан ёсоор худалдан авч цаашид уг серверийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахаар болсон байна. "Мета"-гийн сервер нь тоглогчдын хууран мэхлэх боломжийг хаасан Монголд цор ганц албан ёсны эрхтэй сервер юм. Иймд CS:GO төрлөөр тэмцээнд оролцогчид ямар нэгэн хууран мэхлэх асуудал гарах вий гэж санаа зовохгүйгээр шударга өрсөлдөх боломжтой юм.

“Road to National Championship” тэмцээний хүрээнд Jig Jug-ийн хамт олон цахим спортын салбартаа туршлагатай, хэдийн өөрсдийн үзэгчтэй болсон Meta, EG, TechNomad, Caster Tuvshuun, Caster Lexor зэрэг шилдэг баг хамт олон, кастеруудтай хамтран ажиллахаар урт хугацааны гэрээ байгуулжээ. Энэ удаагийн тэмцээн нь зөвхөн эхнийх бөгөөд цаашид и-спортын олон сонирхолтой тэмцээн, уралдаан, стрийминг хийхээр төлөвлөөд байгаа аж. 

Jig Jug-ийн фэйсбүүк болон инстаграм хаягийг дагаснаар тэмцээний эргэн тойронд болж буй үйл явдал, багуудтай холбоотой мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой. Мөн тэмцээний бүх стрим нь вэб болон утсанд суурилсан стриминг үйлчилгээний анхдагч Jig Jug дээр гарах юм. Тиймээс та яг одоо утсандаа Jig Jug аппликэйшнийг татаж аваад тэмцээнийг цаг алдалгүй үзэх боломжтой. Jig Jug платформ дээр хүссэн багтаа хандив өгч болохоос гадна өөрөө стрим хийн бусдаас шууд хандив авч орлого олох боломжийг бүрдүүлснээрээ дотоодын бусад стриминг платформоос давуу талтай. 

ЭНД дарж Jig Jug-ийн фэйсбүүкээр зочлоорой 

ЭНД дарж Jig Jug-ийн инстаграмаар зочлоорой

Тэмцээний талаарх мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл ЭНД дарж вэб хуудсаар зочлоорой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
6
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...