UBLife Logo
Newsfeed

Уилл Смит Крис Рокийг цохисны дараа камерын гадуур юу болсон бэ?

Г.Сүрэн
Г.Сүрэн
Уилл Смит Крис Рокийг цохисны дараа камерын гадуур юу болсон бэ?

АНУ-ын комедиан Крис Рок Оскарын тайз дээр үг хэлэх зуураа жүжигчин Жада Смитийг халзан дүрд тогловол зохих тухай хошигноход Жадагийн нөхөр Уилл Смит тайзан дээр гаран алгадсан нь шуугиан тариад байна. Жада Смит нь 2018 онд халцрах өвчнөөр оношлогдон үс нь их хэмжээгээр унах болсон тул өнгөрсөн онд үсээ бүрэн хусуулсан юм. Тэгвэл уг үйл явдлын дараа камерын ард юу болсон бол? 

Шууд дамжуулалтын завсарлагааны үеэр Уилл Смит PR төлөөлөгчтэйгөө ярилцаж буй нь камерт бичигджээ. Мөн Жадагийн дэргэд нэг хүн зогсож байна. Дензел Вашингтон, Тайлер Перри нар Уиллийг мөн дэргэдээс нь тайтгаруулж, уураа барихыг зөвлөжээ. Тэднийг ярилцаж дууссаны дараа Уилл эргэн суудалдаа суухдаа нүднээсээ нулимсаа арчсан байдалтай байв.

Крис Рокийг тайзан дээрээс Жадагаар хошигноход Уилл чангаар "Хараал идсэн амаараа миний эхнэрийн нэрийг хэлэх хэрэггүй" хэмээн орилоод, тайзан дээр гаран алгадсан юм.

Одоогоор Крис Рок ямарваа тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: Esquire.com

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
3
2
2
3
5
7
8

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Зуны дулаахан өдрүүд хаяанд ирж, мод навч ногоорсоор их хотын амьдрал илүү өнгөлөг, хөл хөдөлгөөнтэй болж эхлэлээ. Энэ долоо хоногт соёл урлаг, хөгжим, спорт гээд маш олон сонирхолтой арга хэмжээнүүд таныг хүлээж байна

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.