Баярын үеэр гэр бүлээрээ салхинд гарах гэж байгаа бол дараах энгийн тоглоомуудыг туршаад үзээрэй.
1.Байгалийн мод, чулуу, ус зэргээр хөгжим тоглох
2.Багахан хэмжээний баримлын шавар ашиглан мод чулуутай хольж тоглуулах (Баримлын шаварны оронд зуурсан гурил ч байж болно)
3.Шилэн сав авч яваад чулууны цуглуулга хийх.
4.Чулууны дэлгүүр нээж тоглох.
5.Навч цавуу эсвэл наалт ашиглан дүрс бүтээх.
6.Талын цэцэг, чулуу, мод ашиглан бяцхан цэцэрлэгт хүрээлэнг бий болгох.
7.Цэцгийн шүүдэр хамтдаа цуглуулах
8.Борооны ус ашиглан усан будгаар зурах
9. Навч, модоор завь хийж голд хөвүүлэх
10.Чулуу өрж тоглох
11.Навчаар титэм хийж зүүх.
12.Навчийг будаж өнгөнд оруулах.
13.Байгалийн чулууг чихэр шиг, баримал шиг болгон будаад хадгалах
14.Зөвхөн хуруу ашиглан даавуу болон цаасан дээр зураг зурах.
15.Гарын хээгээ хүүхдийнхээ хувцсан дээр үлдээх.
16. Шаар болон цагаан өнгийн бөмбгийг дуртай өнгөөрөө будах.
17. Мод чулуугаар хашаа барих.