UBLife Logo
Newsfeed

Крис Рок Жада П.Смитийг өмнө нь ч бас "доромжилж" байжээ

Ub.life
Ub.life
Крис Рок Жада П.Смитийг өмнө нь ч бас "доромжилж" байжээ

Энэ жилийн Оскарын наадмын хамгийн том дуулианы эзэн жүжигчин Уилл Смит байлаа. Жүжигчин Крис Рок Оскарын тайзнаа "Шилдэг баримтат кино" төрлийн ялагчийг зарлахаасаа өмнө уламжлал ёсоор хэд хэдэн хошигнол хэлэв. 

Тэдгээрийн нэг нь "Жада П.Смит, чамайг хүндэлж явдаг шүү. Гэхдээ чи J.I. Jane-2"-ийн дүрд тоглоход яг таарахаар болж" гэсэн юм. Энэ нь J.I.Jane киноны халзан дүртэй жишсэн хошигнол бөгөөд жүжигчин Жада П.Смит үс унах өвчнөөр өвдсөнөө нээлттэй зарлаж, үсээ нэг мөр хуссан байсан юм. 

Эхнэрийнх нь өвчнөөр дэлхий нийтийн өмнө хошигнол хийсэнд дургүйцсэн Уилл Смит шуудхан тайзнаа алхаж, Крис Рокийг алгадсан билээ. Тэр үүнээс хэдэн хормын дараа "King Richard" киногоороо "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагнал хүртэх үеэрээ уучлал хүсч, "Хайр хүнийг заримдаа галзуу зүйл хийхэд хүргэдэг" гэж хэлэв. 

Крис Рок Жада П.Смитийг Оскарын тайзнаас "доромжилсон" анхны тохиолдол энэ байгаагүй. 2016 оны Оскарын наадмыг хөтлөх үеэрээ Крис Рок "Жада Оскарын наадамд оролцохгүй гэдгээ зарласан. Эсэргүүцэл үзүүлж байгаа юм гэнэ. Тэр чинь телевизийн шоуны жүжигчин биш билүү. Жада Оскарыг эсэргүүцэж бойкотт хийж байгаа нь би Рианнагийн дотоожийг бойкотт хийсэнтэй яг ижил. Би ч бас уригдаагүй шүү дээ" гэж байв. Тухайн жил Оскарын шагналд нэг ч хар арьст жүжигчин нэр дэвшүүлээгүйд эсэргүүцлээ илэрхийлж, #Оскархэтцагаан гэсэн тэмцэл өрнөж байсан билээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
0
0
0
1
0
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Зуны дулаахан өдрүүд хаяанд ирж, мод навч ногоорсоор их хотын амьдрал илүү өнгөлөг, хөл хөдөлгөөнтэй болж эхлэлээ. Энэ долоо хоногт соёл урлаг, хөгжим, спорт гээд маш олон сонирхолтой арга хэмжээнүүд таныг хүлээж байна

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.