Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Уран зохиолын салбарт хүч үзэж буй 5 алдартай дуучин


Алдарт яруу найрагч Силвиа Плат зураач болж, The Runaways хамтлагийн рок дуучин Шери Карри сийлбэрчин болсон гэх мэтээр уран бүтээлчид өөр урлагийн төрөл рүү шилжих нь хэвийн үзэгдэл болжээ. Алдартай одууд авьяасаа хөгжим, урлаг, яруу найраг, зохиол гэх мэт бүх чиглэлд сорьж буй нь шинэ үеийн уран бүтээлчдэд урам зориг өгсөөр байна.

#1 Патти Смит

Рокын бэлэг тэмдэг дуучин Патти Смит "Just Kids" хэмээх гайхалтай дурсамж номоороо 2010 онд Үндэсний номын шагналын эзэн болсон бөгөөд яруу найргийн түүвэр, дурсамж, уянгын түүвэр, роман, зохиол зэрэг хорь гаруй төрлийн номын туурвижээ. Тэрээр сэтэл хөдөлгөм дууны үг, эрч хүчтэй хоолойгоороо олны дунд алдартай бөгөөд Фред Соник Смиттэй гэр бүл зохиосныхоо дараагаар уран зохиолоор дамжуулан мэдрэмжээ илэрхийлэхээр зохиол бичиж эхэлжээ. Түүний хамгийн сүүлийн ном "The New Jerusalem" юм. 

#2 Лаятьс

Хөгжмийн карьер нь маш амжилттай явж байгаа шинэхэн уран бүтээлч Лаятьс саяхан аялан тоглолтоо дуусгаад буй. Түүний бүтээлүүдийг зөвхөн АНУ-д л гэхэд 100 сая гаруй удаа тоглуулсан төдийгүй JUNO хөгжмийн наадмын хоёр шагналын эзэн болжээ. Гэсэн ч тэрээр дуу хөгжмөөр дамжуулан нийтэд хэлэхийг хүссэн бүхнээ илэрхийлж чадахгүйгээ ойлгон “Skin & Earth” хэмээх график романаа бүтээжээ. График роман бичиж, дүрсэлсэн нь өөрийгөө урьд өмнө байгаагүй байдлаар илэрхийлэхэд тусалсан гэдгийг тэр онцолсон удаатай. 

#3 Ник Кейв

Австралийн алдарт уран бүтээлч Ник Кейв нь “Nick Cave and the Bad Seeds” хамтлагийн гоцлол дуучин гэдгээрээ олонд танигдсан. Тэрээр дуундаа шашин шүтлэг, хайр дурлал, үхэл, хүчирхийлэл гэх мэт хурц сэдвийг шингээдгээрээ алдартай. Ник Кейв нь хэдэн арван жил амжилттай байсан хөгжмийн карьераа үл харгалзан яруу найргийн салбарт хүч сорьсон бөгөөд" And the Ass Saw the Angel" болон "The Death of Bunny Munro" хэмээх романаа хэвлүүлсэн нь багагүй амжилт олжээ. 

#4 Кортни Лав

“Hole” хэмээх гранж хамтлагийн гоцлол эмэгтэй дуучин Кортни Лав манга цувралын зохиолч гэдгийг та мэдэх үү? 2004 онд Кортни Лав нь Dj.Milky нэрээрээ алдартай манга зохиолч Стю Левитэй хамтран “Princess Ai” хэмээх манга цувралыг бүтээжээ. Анх гурван боть хэвлэгдсэн "Princess Ai" бүтээл нь одоо "Ai" буддаг ном, "Ai" богино өгүүллэг, "Ai" комик гэх мэтээр олон төрөлд тэлсээр байгаа нь уг мангаг хэр гайхалтайг харуулж байна.

#5 Колин Мелой

Колин Мелой "The Decemberists" хэмээх инди-рок хамтлагийн гоцлол дуучин, ая зохиогчийн хувиар олонд танигдсан бөгөөд түүний дууны үгс нь түүхэн үйл явдал, ардын аман зохиолд төвлөрдгөөрөө сонсогчдын анхаарлыг татдаг. Тэрээр "Wildwood" хэмээх цуврал үлгэрийн зохиолч бөгөөд уг бүтээл нь хоёр найз нэгэн нууц ертөнцийг нээн олон адал явдалтай учирч буй талаар өгүүлдэг нь “Narnia” зохиолтой төстэй гэж уншигчид онцолжээ.

Бэлтгэсэн: Э.Талстболор

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
2
3 өдрийн өмнө
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.