UBLife Logo
Дэлхий

Далайн халиу хосоосоо холдохгүйн тулд гараа атгалцан, тэврэлдэж унтдаг

Г.Сүрэн
Г.Сүрэн
Далайн халиу хосоосоо холдохгүйн тулд гараа атгалцан, тэврэлдэж унтдаг

Усанд гэдрэгээ харан унтдаг далайн халиу унтаж байхдаа усанд хөвөн хос халиугаасаа төөрөхгүйн тулд гараа атгалцан, тэврэлдэн унтдаг болохыг амьтан судлаачид тогтоожээ. 

Далайн халиу нь ихэвчлэн эрэг орчмын тогтуун усанд унтдаг боловч бороо орох юм уу, давлагаа ширүүсэх шөнийн цагаар амархан хөвчихдөг гэнэ. Тиймээс нэгнээсээ төөрч, холдохгүйн тулд хостойгоо болон зулзаган халиунууд, гэр бүлийнхэнтэйгээ гараа атгалцан, "наалдан" унтдаг болжээ. 

Зулзаган халиу нь бие даан усанд хөвөн унтах чадвар багатай тул эцэг эх халиу нь дээрээ гарган унтана. 

Далайн халиу нь сүүлийн жилүүдэд нэн ховордож байгаа амьтан бөгөөд усны бохирдлын улмаас их хэмжээний тоо толгой устан сүйдээд байна. 

Эх сурвалж: Happy Broadcast 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
11
0
2
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.