Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Залууст зориулсан ажил, хичээлээ хийхэд тохиромжтой 9 ХАМТЫН ОФФИС


Хувийн ажил хэрэг, хичээл номоо хийхэд тав тухтай орчин зайлшгүй чухал. Кофе шоп, номын санд удаан суухад тухгүй төвөгтэй байдаг бол залууст зориулсан дараах хамтын оффисуудаас сонирхоорой. Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж буй хамтын оффисуудын нэгдсэн мэдээллийг хүргэж байна. 

#1 Learning Office

Цагийн хуваарь: Ажлын өдрөөр 09:00-21:00, амралтын өдрөөр 10:00-20:00

Төлбөр: 1 цаг 2,000 төгрөг, 1 өдөр 10,000 төгрөг, 1 сар 180,000 төгрөг

Онцлог: Ганцаараа болон найзуудаараа суух, номын булангаар үйлчлүүлэх боломжтой. 

Хаяг:  Багшийн дээд UBH Center 13 давхар 1314 тоот

ЗурагТайлбар



#2 Moffice Coworking space 

Цагийн хуваарь: 09:00-18:00 

Төлбөр: Нэг хүний сарын 185.000-285.000_

Онцлог: Гарааны бизнес эрхлэгчид, стартап сонирхогчид багаараа түрээслэх боломжтой. Мини кино театр, кофе шоп, унтлагын хэсэг, номын сантай. 

Хаяг: Тэди төвийн баруун талд 

ЗурагТайлбар




#3 MiND Office

Цагийн хуваарь: 07:30-22:00

Төлбөр: 1 өдөр 5000 төгрөг, 5 өдөр  20000 төгрөг, 1 сар 80000 төгрөг 

Онцлог: Чимээгүй суух танхим болон ярилцах танхимтай. Бүх нийтийн амралтын өдөр ажилладаг.

Хаяг: Бөхийн өргөөний баруун талд "Эрхэт оффис"-ын 8 давхарт 803 тоот 901тоот.

ЗурагТайлбар



#4 Hub Innovation Center

Цагийн хуваарь: 09:00-21:00

Төлбөр: Үнийн мэдээллийг эндээс  хараарай. 

Онцлог: Үе үе олон төрлийн арга хэмжээ, эвент, сургалтууд зохиогддог тул оролцох боломжтой. Ганцаараа, багаараа, чимээгүй өрөөнд гэхчлэн олон хэсэгтэй. 

Хаяг: Нийслэлийн Улаанбаатар Чуулгын барилгатай залгаа

ЗурагТайлбар




#5 Pioneer Innovation Center

Цагийн хуваарь: 24/7

Хаяг: БГД, MNU tower- 9 давхар, Pioneer Innovation Center

Онцлог: 9000м2 хамтын оффис гэдгээрээ чамгүй том. Нэмэлт үнээр дуу, дүрс бичлэгийн өрөө, электроникийн лаборторийг ашиглаж болно.

ЗурагТайлбар



#6 Moment coworking cafe with kids

Цагийн хуваарь: 07:00-19:00 

Төлбөр: Үдээс өмнө 13000 төгрөг, үдээс хойш 16000 төгрөг

Онцлог: Хүүхэд харах үйлчилгээ ба дундын оффистой. Бямба гариг бүрийн өглөө Гоолингоо ментор клуб-ын бүсгүйчүүдийн сургалт, уулзалт болдог. 

Хаяг: Зайсан, Оргил худалдааны төв өнгөрөөд зам дагуу 5 давхар ногоон шилэн барилгын 3,4-р давхарт

ЗурагТайлбар



#7 CLUB coworking

Цагийн хуваарь: 10:00-19:00

Төлбөр: 4 өдрийн эрх 100,000 төгрөг, 7 хоногийн 3 өдрийн эрх 300,000 төгрөг гэх мэт

Онцлог: Хотын төвд байрлалтай. Гишүүнчлэлтэй болчихвол хязгааргүй кофе, төрөл бүрийн ширээтэй. 

Хаяг: ICC tower-ийн 13-р давхар

ЗурагТайлбар




#8 Startup Terminal

Цагийн хуваарь: 08:00-20:00

Төлбөр: 1 цагийн 5,000, 1 өдрийн 20,000, 1 сарын 300,000 төгрөг

Онцлог: Хамтран ажиллагч байгууллагуудын хөнгөлөлтийн эрхүүд, сургалт арга хэмжээнд оролцох боломжтой. 

Хаяг: БЗД, 25-р хороо, Их монгол комплексийн 3-р давхар

ЗурагТайлбар



#9 Home by Monre Insurance

Цагийн хуваарь: 09:00-21:00

Онцлог: Сэтгэл зүйн өрөөтэй, ногоон ургамлуудтай нь гоё. 

Хаяг: БГД, Туул голын гудамж, Autohub барилга, 201 тоот 

ЗурагТайлбар




Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
12 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
12 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.