Футзалын Үндэсний шигшээ баг Азийн Цомын тэмцээнд өнөөдөр Хонконгтой тоглоно
Азийн хөлбөмбөгийн холбооны футзалын Цомын тэмцээний урьдчилсан шатны Зүүн бүсийн тоглолтууд өнөөдрөөс эхлэн энэ сарын 21-ныг хүртэл Малайз улсад зохион байгуулагдахаар болсон билээ. Зүүн Азийн бүсэд таван улсын шигшээ баг хоорондоо өрсөлдөж хэсгийнхээ эхний гурван байрт шалгарсан багууд есдүгээр сард Кувейт улсад явагдах шигшээ шатанд өрсөлдөх эрхээ авах юм.
Үндэсний шигшээ баг Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны хүрээнд V сарын 17-ний 20:30 цагаас Хонконгтой, V сарын 18-ны 20:30 цагаас БНСУ-тай, V сарын 19-ний 17:00 цагаас Японтой, V сарын 20-ний 17:00 цагаас Тайванийн багтай тоглоно.
С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчийн удирдлагад "Унаганууд" клубийн П.Алтантулга, М.Чанцал, Б.Нармандах, Э.Бат-Оргил, Э.Ууганбаяр, Я.Алтансүх, Э.Ганзориг, Э.Пүрэвдорж, Б.Энхбилэг нар "Арвис" клубээс О.Есүхэй, А.Тэмүүлэн нар "Монголын тэмүүлэл" клубийн Б.Эрдэнэ-Ундрах, "Хараацай" клубээс Б.Амгаланбат, "Солонго 5" клубийн Т.Анхбаяр нар Үндэсний шигшээ багт дуудагдана тоглож буй юм.