Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зураач Б.Отгонтүвдэн: "Тэгри Чину” киноны постер бол бие даасан уран бүтээл


"Belgute Pictures", "Mount Guard" болон VOO-ийн хамтран бүтээсэн "Тэгри Чину" олон ангит уран сайхны кино энэ сарын 25-нд нээлтээ хийнэ. Г.Эрдэнэбилэг, С.Ариунбямба, Н.Ялалт нарын найруулсан 28 гол дүр бүхий энэхүү томоохон уран бүтээлийг долоо хоног бүрийн пүрэв гарагт VOO-ээр хүлээн авч үзэх боломжтой. Өнөөдөр тус киноны үндсэн постерын нээлт боллоо. "Тэгри Чину" уран зургийн хэлбэрээр постероо бүтээсэн анхны Монгол кино болж байна. Уг постерыг И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академийг төгсөж, сургуульдаа уригдан багшилсан анхны Монгол зураач Б.Отгонтүвдэн бүтээжээ. Постерын нээлтийн үйл ажиллагааны үеэр зураач Б.Отгонтүвдэнтэй товч ярилцав.

Б.Отгонтүвдэн: "Сүүлийн үед кино уран бүтээлчид деталь дээр их анхаардаг болжээ. Жишээлэхэд, “Тэгри Чину”-гийн уран бүтээлчид постер дээрээ ихэд анхаарч байна"

Тэрбээр "Тэгри Чину” киноны постер бол бие даасан уран бүтээл юм. Иймд зэрэгцэн хоёр бүтээл төрж байна гэсэн үг. Жүжигчдийн тоглолт, хөгжим, постер цогцоороо сайн болж гэмээнэ л шилдэг кино бүтнэ шүү дээ. Би реалист болоод түүхэн үйл явдал, аж байдлын зураг ихэвчлэн зурдаг. Иймд постероо бүтээхийн урьд киноны эх зохиолтой танилцан, эхний ангиудыг үзэж, дүрүүдийг нь судалсан. Яахав, зургийг бүтээх явцдаа киноны найруулагч болоод бусад уран бүтээлчидтэй ярилцаж, санаагаа баяжуулсан. Гэхдээ л зохиомж болоод зургийн ерөнхий гүйцэтгэлийг өөрөө бие даана бүтээсэн. Аливаа уран бүтээл дотор төсөөлөгдөөд ирэхлээрээ урамтай бүтдэг юм. Харин "түүхэн кино" гээд хэт үнэнд баригдаад байвал энэ чиглэлийн уран бүтээлийн хандлага цааш хөгжих боломж сул харагддаг. “Тэгри Чину” бол уран сайхны кино учраас постерынх нь зургийг зурахад юунд ч баригдахгүй цэвэр уран бүтээлийн хэмжээнд туурвисан. Сүүлийн үед кино уран бүтээлчид деталь дээр их анхаардаг болжээ. Жишээлэхэд, “Тэгри Чину”-гийн уран бүтээлчид постер дээрээ ихэд анхаарч байна. Энэ бол зөв алхам. Яахав, зургаа зурахад цаг давчуу байлаа. Гэхдээ бүтээсэн постертоо сэтгэл хангалуун байгаа..." хэмээн ярьсан юм. 

"Тэгри Чину" киноны албан ёсны постер

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
8 цагийн өмнө
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
3
Өчигдөр
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
санал болгох
1
9 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0