Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Ажлын ярилцлагад уригдлаа + бусдаас ялгарахад чинь туслах 5 ХААК


Шинэ төгсөгчдөд зориулсан цуврал нийтлэлээр өмнө нь CV-гээ хэрхэн сайн бичихажиллах компаниа сонгохдоо юуг харгалзаж үзэх талаар хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаа ажлын ярилцлагаа хэрхэн амжилттай өгөх, ярилцлагын үеэр бусдаас ялгарахад туслах зөвлөгөөг хүргэж байна. 

Энэ дашрамд, шинэ төгсөгчдөд нэгэн таатай мэдээ дуулгахад, Юнител групп шинээр 250 ажлын байр зарлаад байна. Гэртэйгээ ойр дундын оффисоос сонгож ажиллах, уян хатан ажлын цагийн хуваарь, шинэ төгсөгч гэж айлгүй хамтдаа туршлага хуримтлуулах боломж гээд залуучуудын хамгийн их эрэлхийлдэг давуу талуудыг тэд санал болгож байгаа аж. Эрч хүчтэй, эерэг, бүтээлч хамт олонтой нэгдэх боломжийг бүү алдаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.  


Компани, ажлынхаа талаар сайтар судал

Чамайг уг ажилд тохирох хүн гэдгийг батлах хамгийн эхний үзүүлэлт бол яг ямар компанид, ямар ажил хийхээр ирсэн бэ гэдгээ сайн судалж, ойлгосон байх явдал юм. Түүнчлэн судалгаа хийсэн хүмүүс л ярилцлагын асуултад өөртэй итгэлтэй, оновчтой хариулж чадна шүү дээ. Иймд: 

  • Ярилцлагад ирэхээс өмнө тухайн байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл цуглуул, компанитай холбоотой хэвлэлээр цацагдсан мэдээлэл, компанийн сошиал сүлжээ, албан ёсны вэб сайтдаа оруулсан мэдээллийг уншиж судлаарай.  
  • Ажлын байранд тавигдаж буй шалгуурыг хангаж байгаа эсэхээ дахин нягталж, гүйцэтгэх үүрэг нь чиний одоо хийж байгаа ажилтай адилхан уу, эсвэл тодорхой хэмжээгээр өөрчлөгдөх үү гэдгийг харгалзаж үзэх нь зүйтэй. Жишээ нь: "Англиар чөлөөтэй уншиж, бичдэг байх" гэсэн шалгуурыг чи бүрэн дүүрэн хангахгүй байлаа гэж бодъё. Энэ тохиолдолд сул талаа хэрхэн нөхөх, хэлний ур чадвартай холбоотой асуулт ирвэл яаж хариулахаа урьдчилж бэлдсэн байх шаардлагатай.

Сэтгэгдэл төрүүлдэг жижиг зүйлсийг бүү март

Тухайн байгууллагын хаалгаар ороод гарах хүртэл чиний хэлж буй үг, хийж буй үйлдэл бүхэн чамайг үнэлэх шалгуур болдгийг санах хэрэгтэй. Тиймээс жижиг зүйлсэд ч анхаарал хандуулж, чамбай нэгэн гэдгээ үйлдлээрээ харуул. Жишээ нь, 

  • Ярилцлага эхлэхээс 10-15 минутын өмнө ирсэн байх, 
  • Энгийн, ажил хэрэгч хувцаслалт сонгох, 
  • Ярилцаж буй хүмүүстэй мэндлэх, инээмсэглэх, 
  • Гутлаа тосолж, үсээ янзлахаа мартуузай. 

Асуултад хариулахдаа STAR аргыг ашигла 

Харин одоо ярилцлагын гол хэсэг буюу асуулт, хариултын талаар товч дурдъя. Ажлын ярилцлагын үеэр асуудаг түгээмэл асуулт, мөн тухайн компани, ажлын байртай холбогдуулан ирж болзошгүй нарийвчилсан асуултыг урьдчилан гаргаж, бэлдсэн гэдэгт итгэлтэй байна. Энэ ажлын байранд хамгийн сайн тохирох хүн гэдгээ батлах чухал хэсэг учраас даруу зангаа таягдан хаяж, өөрийн ур чадвар, ажлын туршлага, компанид ямар үнэ цэнийг авчрахаа итгэлтэйгээр ярь. Ингэхдээ өөрийгөө хоосон магтахгүйн тулд өнгөрсөнтэй холбоотой асуултад STAR аргыг ашиглан хариулаарай. 

  • Нөхцөл байдал (Situation): Яг ямар нөхцөл байдал, асуудал үүссэн бэ,  
  • Даалгавар (Task): Таны гүйцэтгэх ёстой ажил, сорилт бэрхшээл юу байсан,
  • Үйлдэл (Action): Та ямар гарц, шийдэл санал болгосон бэ,
  • Үр дүн (Result): Эцэст нь үр дүн нь юу байв гэдгийг яриарай. 

Бяцхан санамж: Ямар ч тохиолдолд CV дээр байгаа мэдээллийг давтаж ярихаас зайлсхий. 

Биднээс асуух зүйл танд байна уу? 

Ярилцлагын төгсгөлд ажил олгогчоос асуух зүйл байгаа эсэхийг хүний нөөцийн менежер заавал тодруулдаг. Энэ нь ярилцлагын нэг хэсэг тул мэдрэмжтэй асуулт асууж хамгийн сайн өрсөлдөгч гэдгээ дахин нэг батлах боломж юм. Нөгөөтэйгүүр, энэ ажлын байр чамд үнэхээр тохирох уу гэдгийг гүнзгийрүүлж мэдэх боломж учраас юу асуухаа урьдчилан төлөвлө. Чамд ойролцоогоор гурван асуултад хариулт авах боломж байгаа учраас чиний хувьд хамгийн чухалд тооцогдох хүчин зүйлсийг тодруулж асуугаарай. Мэдээж хэрэг ярилцлагад тэнцэж, ажлын санал хүлээж авсан тохиолдолд дараа нь нэмэлт зүйлсийг тодруулах боломж гарна. 

Ажлын байртай холбоотой асуултууд: 

  • Миний ажлын нэг өдөр ямархуу байх вэ? 
  • Миний ажлын гүйцэтгэлийг ямар хэмжүүрээр, хэрхэн үнэлэх вэ? 
  • Би ажилд орсон тохиолдолд хамгийн эхэлж гүйцэтгэх төсөл юу вэ? 

Баг, хамт олонтой холбоотой асуултууд:

  • Миний ажиллах багт ямар ур чадвар хамгийн их дутагдаж байгаа вэ? 
  • Миний ажилд тулгарч болох хамгийн том сорилт юу вэ? 
  • Би хэнтэй хамгийн ойр ажиллах вэ? (шууд удирдлага, хамтарч ажиллах нэгж, хэлтэс)

Компани, байгууллагын соёлтой холбоотой асуултууд: 

  • Сүүлийн хэдэн жилд компани хэрхэн өөрчлөгдөж, шинэчлэгдсэн бэ?
  • Компанийн өсөлт, хөгжлийн төлөвлөгөө юу вэ?
  • Шинээр ажилд орсон хүмүүсийг танай компанийн юу нь хамгийн их гайхшруулдаг вэ?
  • Таны дуртай байгууллагын соёл, тогтсон уламжлал юу вэ? 
  • Бусад компанитай харьцуулбал танай байгууллагад ажиллах нь юугаараа ялгаатай вэ?

Карьерын хөгжил, ирээдүйн боломжтой холбоотой асуултууд: 

  • Шинэ зүйлд суралцах, өөрийгөө хөгжүүлэх ямар боломжууд гарч ирэх вэ? 
  • Энэ ажлын байранд очсон хүн карьерын хувьд хэрхэн өсөн дэвшиж болох вэ?

"Хэлбэрдэх"-ээс зайлсхий

Ярилцлагад уригдсан хүмүүс бүгд л гүн сэтгэгдэл төрүүлэхийг хичээж байгаа. Гэхдээ энэ явцад мартаж болохгүй нэг зүйл бол үнэн байж, "хэлбэрдэх"-ээс зайлсхийх юм. Угаас өөрт байгаагүй зан чанар, хандлагыг ярилцлагын үеэр үзүүлж болох ч эрт орой хэзээ нэгэн цагт худал гэдэг нь мэдэгдэнэ. Тэглээ ч туршлагатай хүний нөөцийн мэргэжилтнүүд таныг ямархуу хүн бэ гэдгийг биеийн хэлэмж, харилцаа, дуу хоолойн өнгө гэх мэт зүйлсээр дамжуулан төвөггүйхэн тодорхойлж чадна. Иймд:

  • Биеийн хэлэмждээ анхаарал хандуулж ярилцлагын үеэр цэх суух, гар барих, ярилцаж буй хүнийхээ нүд рүү харж ярих, инээмсэглэх зэрэг эерэг сэтгэгдэл төрүүлэхүйц үйл хөдлөлд анхаарлаа хандуулаарай. 
  • Хамгаалалтын ажилтан, үйлчлэгч, ирээдүйд хамтран ажиллах бусад хүмүүс гээд байгууллага дотор таарсан бүх хүнтэй адил тэгш, хүндэтгэлтэй харьцахаа мартуузай. 
  • Чамтай ярилцлага хийж байгаа хүний нөөцийн мэргэжилтэн, захирал хэн ч байсан бусадтай адил хүн. Тиймээс бага ч болов ажлын холбогдолгүй энгийн яриа өрнүүлэхийг хичээгээрэй. Эцсийн эцэст, энэ бол хүн хоорондын харилцаа шүү дээ.   

Холбоотой мэдээлэл: Шинэхэн төгсөгчдөд CV-гээ “тултал” нь бичихэд туслах аминчхан зөвлөгөө

Анхны ажил | Ажиллах компаниа сонгохдоо заавал харгалзаж үзэх ЗУРГААН зүйл

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2023.10.11
Мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгохын тулд нүүр тулах ёстой 5 зүйл
2
2023.06.29
Мөнгөн хуримтлал үүсгэхэд туслах "365 хоногийн хадгаламжийн челленж"
3
2022.12.01
Баярын сард 'АМЬД ҮЛДЭХ' жор | Цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.