Хоёрхоон хоёрхон! Playtime эхлэхэд хоёр хоног үлдлээ ш дээ. Ямар асарт хамгийн гоё арга хэмжээнүүд болж байгааг мэдсэн үү? Мэдээгүй бол энэ жил Playtime наадмын стратегийн түншээр ажиллаж буй байгууллагуудын асарт болох сонирхолтой арга хэмжээнүүдийг багцлан хүргэж байна. Playtime дээр зөвхөн дуу хөгжим сонсоно гэдэг бодлоо март март. Энд Redesign, Refashion, Reread, Reeat сургалтууд, фото зургийн уралдаан, Comedy night, шүлгийн уншлага, йог, бясалгал, сэтгэл зүйчийн зөвлөгөө, уран бүтээлчидтэй хийх яриа, quiz night, кино үзвэр, караоке гээд хамтдаа хөгжилдөж болох өчнөөн гоё эвэнт болно.
20 дахь жилийн ойн арга хэмжээг баялаг болгоход онцгой хувь нэмэр оруулж буй ногоон, тогтвортой хөгжлийн стратегийн түнш Rio Tinto групп, бодлогын хүрээнд дэмжин ажиллагч Соёлын яам, бусад стратегийн түншүүд болох Khan Bank, Coca-Cola Mongolia, Intelmind, Storepay, TechPack-ийн нэрэмжит асруудын хөтөлбөртэй танилцацгаая. Хадгалаад аваарай.
Rio Tinto
Наадмын үеэр өөрийгөө хөгжүүлэх сургалтуудад суун, Хархорин хотоор виртуал аялал хийнгээ сэтгэл заслын хөтөлбөрүүдэд ч хамрагдаарай. Өөрийгөө хайрлах, хайр, гэр бүлийн тухай тун ч нандин сэдвүүдээр сэтгэл заслын хөтөлбөрүүд зохиогдох болно.

Соёлын яам
Монгол соёл уламжлалыг шингээсэн шинэлэг сонирхолтой хөтөлбөрүүдээс сонирхоорой. "Дээлтэй монгол" өдөрлөг бүтэн талбайд зохиогдох бол Валдо болон Ла Ви Эн Роүз асрын гадна бусад хөгжөөнт сонирхолтой, үр өгөөжтэй хөтөлбөрүүд болох юм.

Storepay
Storepay-ийн асар бүхэлдээ 'chill'-рэх орчин байх болно. Энд өглөөний йог хийж, өөрийгөө хайрлаж, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарахын зэрэгцээ хүссэнээрээ тоглож, хөгжилдөх боломжтой. Мөн Storepay-ийн эрх нээлгүүлж болох юм байна лээ шүү.

Intelmind
Та бүхнийг утгаар чинь "хайрлах" өөр нэг асар бол Intelmind-ийнх. Энд стресс менежмент, бясалгалын эвэнт, шар айрагтай йогаас гадна тэвэг, даам шатар, Playstation NBA 2K, Jenga, UNO гээд төрөл бүрийн тоглоом тоглонгоо Bodikhuu, Anu Dol, Itgel_YO, Ariu, Jojo зэрэг артистуудыг сонсоорой.

Coca Cola Real Magic
Хог хаягдлыг дахин боловсруулах, байгаль орчинд ээлтэй бизнесийн талаар илүү ихийг мэдмээр байвал Coca Cola Real Magic асрыг зориорой. Мөн уг асрын тайзнаа Lumino, B production, Otgoo, Davaidasha, The Wasabies зэрэг уран бүтээлчид гарна шүү.

Khan Bank Green House
ХААН Банкны асарт FOOSBALL Tournament, QUIZ Night зэрэг эвэнтээс гадна Night Train, A sound гэсэн хамгийн "нандин" хамтлагууд тоглоно.

Tech Park: MCS Software House
Tech Park асрын тайзнаа Roockie, Am-C, Gangbay, FLA, Mrs.M, Ginjin, Vandebo гээд хамаг л трэнд болж байгаа артистууд гарах нь. Мөн жазз уран бүтээлчид, Mongol Mix Project-ийн DJ нар та бүхний сонорыг мялайх нь ээ. Yeay!

Холбоотой мэдээлэл: "PLAYTIME" наадмын тухай таны мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ