UBLife Logo
Newsfeed

"PLAYTIME" наадмын тухай таны мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ

"PLAYTIME" наадмын тухай таны мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ

Зун бүр залуусын хүсэн хүлээдэг "Playtime" наадам энэ жил 20 нас хүрч байна. Тун удахгүй эхлэх гэж буй энэ зуны хамгийн том хөгжмийн наадмын тухай танд хэрэгтэй бүх мэдээллийг хүргэж байна. 


"Playtime" гэж юу вэээ?

"Playtime" олон улсын хөгжмийн наадам рок, метал, инди хөгжмийг олонд хүргэж, төлөөлөл болсон хамтлаг дуучид, мэдрэмжийг түгээсээр одоо 20 жилийн ойтойгоо золгож байна. Өнгөрсөн хугацаанд 20 гаруй орны 800 гаруй хамтлаг, уран бүтээлчид оролцож, Монгол гэлтгүй гадаадын олон арван алдартай уран бүтээлчид зорин ирсэн билээ. "Yo La Tengo", "The Radio Dept", "Peter Hook and The Lights", "Муммий Тролль", "Wedding Presents", "The Pains of Being Pure at Heart", "MONO", "The Fin", "Envy", "Ariel Pink" зэрэг олон уран бүтээлчдийг дурдаж болох юм. Үүнээс гадна шинэ залуу уран бүтээлчид, DJ нарыг оролцуулдаг болж, хүрээгээ улам тэлсэн бөгөөд энэ жил 4 хоногийн турш, 15 тайзнаа 150 хамтлаг уран бүтээлчид инди, рок, фолк, метал, жазз, электроник, хип хоп, регги зэрэг олон төрлийн урсгалаар дуу хөгжмөө хүргэх болно.

Хаана, хэзээ болох вэээ?

"Playtime" наадам 2022 7 сарын 7-10-ны хооронд Монгол Шилтгээнд болох болно.

Ямар уран бүтээлчид оролцох вэээ?

“PlayTime” хөгжмийн наадамд оролцох хамтлаг, уран бүтээлчдийг танилцуулж байна. Энэ жил гадаадаас хүрэлцэн ирэх онцлох хамтлаг дуучдын тухай мэдээллийг та ЭНД дарж үзээрэй. 

Албан ёсны LINE-UP:

Энэ жилийн наадмын СҮЛД ДУУ сонсоё ооо

Teresa In The Moon - The Man Without A Planet

Тасалбараа яаж авах вэээ?

Энэ жил энгийн, VIP гэдгээс гадна өөр олон төрлийн тасалбар гарсан байна. Доорх тайлбараас илүү ойлгомжтой мэдээлэл аваарай.

4 өдрийн ЭНГИЙН ТАСАЛБАР

4 өдрийн VIP ТАСАЛБАР

2 хүний багц: VIP ТАСАЛБАР + БАЙР

4 хүний багц: VIP тасалбар + БАЙР

Майхнаа энэ жил яах вэээ?

Майхан барих боломжтой 2 кэмп байгаа ба байршлаараа хоорондоо ялгаатай юм.

  Майхан кэмп 1 нь Монгол шилтгээний баруун талд буюу үүднээс төв тайз явах замд

  Майхан кэмп 2 нь Монгол шилтгээний зүүн тийшээ буюу галтай тайзны зүүн талд байрлана.

Энэ жил илүү зохион байгуулалттай, цэвэрхэн, тав тухтай байхаар зорьсон тул та бүхэн маань майхны эрхээ амжиж аваарай. ЭНД дарж Майхан кэмп 1-ийн, ЭНД дарж Майхан кэмп 2-ын эрхийг аваарай.

Майхангүй бол яах вэээ?

VIP тасалбартай хүмүүс маань "HUNNU CAMP" хэмээх илүү тухтай, бүх юм нь бэлэн кэмпэд байрлах боломжтой юм.

2 ХҮНИЙ HUNNU VIP CAMP

4 ХҮНИЙ HUNNU VIP КЭМПЭД БАЙРЛАХ ЭРХ

Зогсоол яах ёстой вэээ?

2 төрлийн зогсоолын эрх байгаа ба энгийн тасалбартай бол Монгол Шилтгээний баруун талд тусгай зогсоолын хэсэг, VIP тасалбартай бол Монгол Шилтгээн дотор байрлах зогсоолоос худалдаж аваарай.

  Энгийн тасалбарын зогсоол авах бол ЭНД,

  VIP тасалбарын зогсоол авах ЭНД дараарай.

Ер нь яаж очих вэээ?

Машины зогсоолын эрхээ авч амжаагүй бол танд дараах хоёр арга байна. 

"Playtime"-ийн автобус

Жил бүр Монгол Шилтгээн рүү үнэгүй автобус явдаг шүү дээ. Цаг болгон явах учраас та санаа зовох хэрэггүй. Энэ хуваарийг утсан дээрээ хадгалаад авчих.

UBCab Shuttle үйлчилгээ 

Энэ жилээс UBCab-ын хамт олон Playtime зорих хэн бүхэнд зориулж “Shuttle” үйлчилгээ гаргажээ.Энэ нь хотын төвөөс Монгол шилтгээнрүү ердөө 10’000 төгрөгөөр очих ба буцахад ч мөн адил 10’000 төгрөг болох юм. “Shuttle” таксигаар зорчихыг хүссэн хэн бүхэн Монголын залуучуудын холбоон дээр хүссэн үедээ очиход л болно.

Эсвэл та дугуйтай ирвэл энэ жил дугуйн зогсоол гаргасан байгаа шүү.

Баримтлах ёстой дүрэм, журам юу байна ааа?

1. Та таксаа заавал баталгаатай газраас аваарай. Хуурамч тасалбар зарах, олон хүнд зэрэг зарах тохиолдлууд хувь хүмүүс дээр гарч буй учраас болгоомжлоорой.

2. Энэ жилээс амьтан оруулах боломжгүй болсныг анхаарна уу.

3. Хурц үзүүртэй зүйлс болон тэсэрч дэлбэрэх аюултай ямар ч зэвсэг, хэрэглэлийг авч орох хориотой.

4. Гаднаас идэж, уух юм авч орохыг хориглоно. Дотор хангалтаай их байгаа тул санаа зовох хэрэггүй. 

5. Зөвхөн заагдсан газруудад майхнаа барих ёстой.

6. Майхнаа ямагт цоожтой байлгахаас гадна үнэтэй, чухал эд зүйлээ өөрийн биед авч явна уу.

7. Бусадтай эелдэг найрсаг байх ёстойгоос гадна согтуугаар жолоо барихгүйг сайтар анхаараарай. 

Хөгжмийн бус хөтөлбөрүүд байна ууу?

Нийт 15 тайз, асар байгаа шүү. Энэ болгон дээр өдөр бүр маш сонирхолтой арга хэмжээнүүд болох болно. "Playtime Plus" хөтөлбөр жил болгон дуу хөгжим сонсохоос гадна хөгжилдөж, мэдлэг авч, бүтээж, хоорондоо харилцах боломжуудыг олгодог. Асар тус бүр дээр маш сонирхолтой арга хэмжээ, Redesign, Refashion, Reread, Reeat сургалтууд, эвентүүд, фото зургийн уралдаан болох гэж буйг дуулгахад таатай байна. Comedy night, шүлгийн уншлага, йог бясалгал, уран бүтээлчидтэй хийх яриа, онцлох сэдвүүдээр хэлэлцүүлэг хийх, массажны цаг, хуучин номын солилцоо, сэтгэл зүйчийн зөвлөгөө, quiz night, кино наадмын үзвэр, караоке, "Drag" үзүүлбэр, кино хэлэлцүүлэг гээд дурдаад байвал зөндөө хийх юм байна. Та зүгээр л хүрээд ир.

Бас нэгэн сайхан мэдээ дуулгахад Playtime энэ жил олон үйл ажиллагаагаа "Дохионы орчуулгатай"-гаар хүргэж байна.

Merch худалдаж авъя ааа

Наадмын албан ёсны мерчүүдийг "Shoppy" дээрээс худалдан аваарай. Багцаар нь авбал илүү хямд шүү ;)

Мөн нэгэн гэнэтийн бэлэг! Playtime наадмын өдрүүдэд шинэ, өөр загварын мерчүүд "on-site" хэлбэрээр худалдаалагдах болно шүү. Бие сэтгэлээ бэлдээрэй ♡

Хүүхэдтэй очиж болох ууу?

Энэ жил KIDS ZONE хэсэгтэй болж байгааг дуулгахад таатай байна. Таны хүүхдэд зориулсан эрүүл хоол, хөгжилтэй хөтөлбөрүүд мөн хүүхэд асрах үйлчилгээг санал болгож байна. Гэр бүлээрээ Playtime Festival-даа тав тухтай оролцоорой.

Юу юу нь хаана байрладаг юм бэээ? 

Та энэхүү зургийг татаж аваад бүгдийг нь хаана байрлаж байгааг харах боломжтой.

Энэ жилийн хөтөлбөрийн хаанаас харах вэээ?

Наадмын энэ жилийн албан ёсны аппликэйшнээр "TOKI" ажиллаж байна. Та эндээс бүх төрлийн мэдээллийг авах боломжтой. Бүрэн хөтөлбөр, уран бүтээлчид, тэнд байрлаж буй асруудын мэдээллүүд тэнд байгаа бөгөөд та тэндээс хүссэнээ сонгон "зүрх" дараад өөрийн хөтөлбөрөө үүсгэх боломжтой.

Хамтран зохион байгуулагчид

Ногоон, тогтвортой хөгжлийн стратегийн түншээр: Rio Tinto групп

Стратегийн түншээр: TechPack | Khan Bank | Coca-Cola Mongolia | Intelmind | CU Mongolia | Storepay

Албан ёсны хамтрагч байгууллагууд: APU Company | Winedy | MSM Betastar | RELX Mongolia Exclusive Distributor | SKYtel | Levi's in Mongolia | Dr. Martens in Mongolia | Central Television | Toki | COSE cosmetics

Бодлогын хүрээнд дэмжин ажиллагч: Соёлын яам | Нийслэлийн Аялал жуулчлалын газар 


Бүгдээрээ энэ жилийн наадмаар догдлон уулзацгаая! #Playtime2022 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
3
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.