Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хүмүүсийн хайрыг татаж буй "Extraordinary Attorney Woo" киноны тухай 8 баримт


Хайр татам, дэндүү ухаалаг Ү Ён Үгийн адал явдлаар та ч бас сэтгэл хөдлөн хамт аялж байна уу? Кинотой холбоотой сонирхолтой мэдээллүүдийг хүлээн аваарай.


1. Пак Ын Бинийг кинондоо тоглуулах гэж найруулагч 1 жил хүлээсэн.

Уг нь тус цуврал 2021 онд цацагдах төлөвлөгөөтэй байсан ч гол дүрийн жүжигчнээр зөвхөн Ын Бинийг тоглуулахаар жил хүлээж, завсарлага авсан байна. Учир нь түүнээс өөр ямар ч жүжигчнийг тоглуулах бодолгүй байсан учир дүрд тоглохыг хүлээн зөвшөөрөх хүртэл нь олон удаа санал тавьсан гэнэ. Харин зөвшөөрөх үед нь бараг л найр наадам болжээ.  

2. Кино маш өндөр өртгөөр бүтсэн.

Тус кинонд зориулан гайхалтай дүрс, хэсгүүдийг бэлдэхэд маш их цаг зарцуулсан бөгөөд киноны гол чимэг болох халимтай хэсгүүдийг хийхэд ихээхэн цаг, хөрөнгө мөн шаардаж байсан гэнэ. Мөн жүжигчдийн хөлс, бусад эд хэрэглэл, бүх зүйлийг багтаагаад тус кино нийт 20 тэрбум воноор бүтсэн гэнэ.

3. Ү Ён Ү буюу гол дүрийн эмэгтэйг бодит хүнээс санаа аван бүтээсэн.

Тэмпл Грандин гэх бодит хүнээс сэдэвлэсэн байдаг. Тэрээр АНУ-ын эрдэмтэн бөгөөд аутизмтай хэмээн оношлогдож байсан юм. Аутизмтай хүмүүсийн тухай бусад хүний хэвшмэл ойлголт, үзлийг халахад тэрээр ихээхэн нөлөө үзүүлсэн аж. 

4. Кинон дээрх зарим хэргүүдийг бодит үйлдэгдэж байсан хэрэг явдлаас сэдэвлэсэн.

Жишээ нь 11-р анги дээр гардаг азын сугалаатай холбоотой хэрэг нь бодит явдал аж. Кинон дээр 3 хүн тасалбар худалдан авсан байдаг бол бодит явдал дээр дөрвүүлээ худалдан авсан байдаг аж. Ийм л ялгаатайгаас бусдаар жинхэнэ болж байсан үйл явдал аж.

5. Солонгосын хамгийн алдартай усан доорх зураг авдаг уран бүтээлчийн бүтээл орсон.

Халимны хар цагаан зураг руу харан зогсдог хэсгийг санаж байна уу? Энэ бол Солонгосын хамгийн алдартай халимны зурагчин Чан Нам-оны дарсан зураг аж. Ийнхүү хар цагаанаар дарсан нь хүмүүсийг халимны хэлбэр, биеийг илүү анхааралтай харахад туслах зорилготой гэнэ.

6. Webtoon болсон гэдгийг нь мэдсэн үү?

Extraordinary Attorney Woo 7 сарын 27-нд Webtoon болж, эхний бүлгээ гаргасан байгаа. Пүрэв гараг бүр шинэ хэсэг орох бөгөөд нийт 60 орчим бүлэгтэй байна гэжээ. Мөн одоогоор зөвхөн солонгос хэлээр гарч байгаа ч удахгүй олон улсад гарах биз ээ.

7. Солонгост үзэлтээрээ, танигдсан байдлаараа трэнд болж байна.

6 сарын 25-нд Сөүлийн нэгэн кафе гудамжинд гайхалтай зургууд зурагдсан юм. 

Солонгосын харилцаа холбооны KT болон залууст зориулсан Y брэндүүд хамтран хийсэн бөгөөд тус цувралтай хамтран ажиллахаар шийдсэн нь энэ ажээ.

Гэвч эдгээр зургууд 7 сарын 24 хүртэл л байсан аж. Мөн киноны жүжигчдийн нэг Кан Тэ У өөрөө тэрхүү ханан дээр очсон байна.

8. Үзэгчдийн тоо улам бүр нэмэгдсээр

Тус кино анхнаасаа л амжилт олоод зогсохгүй үзэгчдийн тоо улам бүр нэмэгдсээр байна. Тавдугаар ангиас эхлээд 9.1 хувиар, есдүгээр ангиас эхлээд 15.8 хувиар өссөн байна.   

Шинэ ангийг нь хүлээж тэсэхгүй нь ээ!

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
"Baby Reindeer" цувралын нөлөөгөөр эрчүүдийн хүчирхийлэлд өртсөн гэх дуудлага эрс өсжээ
2
17 цагийн өмнө
Кристен Стюарт, Оскар Айзек нар шинэ цус сорогчтой кинонд дүр бүтээхээр боллоо
3
20 цагийн өмнө
Ма Дон Сокийн биеийн бүх өөрчлөлт нэг бичлэгт
санал болгох
1
18 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.